Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр болсон.
БНАСАУ-ын удирдагч түүний 70 насны төрсөн өдөрт зориулж илгээсэн мэндчилгээндээ “АНУ-ын зүгээс ирж буй сорилт, аюулыг үл хамааран, түүнийг сөрөн манлайлж байгаад онцгойлон баяр хүргэе” гэж бичсэнийг БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг дамжууллаа.
Уг захидалд Ким Жон Ун В.Путиныг "Эрчимтэй үйл ажиллагаагаар дамжуулан хүчирхэг ОХУ-ыг байгуулах стратегийн томоохон зорилтод хүрснийг" сайшаасан байна. Ингэхдээ Пхеньян, Москвагийн харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгүйгээрээ дээд түвшинд очсоныг онцолжээ. Цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд хоёр удирдагчийн хувийн харилцаа чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мөн дурьджээ.
Тэд анх 2019 онд Владивосток хотноо биечлэн уулзаж байсан юм.
Эх сурвалж: YONHAP