Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангаж, өвлийн дугуйгаа сольж гарахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.