Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос энэ сарын 16-нд зохион байгуулах “WOW fight night-2” мэргэжлийн холимог тулааны талаар мэдээлнэ.
Мэргэжлийн тулааны спорт хэсэг завсарлаж байгаад энэ удаа хоёр дах тэмцээнээ зохион байгуулж байна. Цаашид олон тэмцээн уралдааныг зохион байгуулахаар ажиллаж байна.
Манай холбоо Солонгосын “All of C” холбоотой гэрээтэй. Манай гурван тамирчин тун удахгүй ирэх сарын 5-нд тулалдахаар тус улс руу явна. Одоогоор манай зохион байгуулах тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагууд байхгүй байна. Биднийг ивээн тэтгэх байгууллага, хувь хүн бүрд нээлттэй гэдгийг хэлмээр байна.
Тэмцээнд дан ганц тамирчны шагналаас гадна өшөө олон зардал гардаг. Одоогоор шагналын сан 50 хувьдаа ч хүрээгүй байдалтай байна.
Тиймээс эхний ээлжид холбооноос энэхүү тэмцээнийг санхүүжилт гараад явж байна. Мөн ирж үзэх боломжгүй хүмүүст зориулан хаалттай фейсбүүк групптээ мөнгөөр үзүүлэх бодолтой байна.
Мөн нэмж хэлэхэд тулааны урлагт “FACE TO FACE” гэх ойлголт бий. Энэ нь жин үзэх үед тамирчид нүүр нүүрээ харахыг хэлдэг. Энэ үеэр тамирчид өөрсдийн характераа гаргах мөн шоу хийх боломжтой байдаг.