Нийслэлээс багш нарын баярыг тохиолдуулан гэр бүлээрээ багшилдаг есөн өрхөд түрээслээд өмчлөх орон сууцыг олголоо.
Нийслэлийн засаг дарга Л.Сумъяабазар:
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр боловсролын салбарыг тодорхойлж байгаа. Гэр бүлээрээ багшилдаг есөн гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцыг олгож байна. Энэ дунд залуу гэр бүл, олон жил ханилсан гэр бүлүүд ч байна. Монгол Улсын ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын хөдөлмөр хангалттай хэмжээнд үнэлэгдэж чадахгүй байгаа гэж би хувьдаа боддог. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын хувьд боловсролын салбарыг хуулийн хүрээнд, боломжтой хэмжээнд дэмжиж ажиллахыг хичээж байна. Багш-Гэр бүл төслийг бид цаашид амжилттай явуулна. Нийт 800 гаруй гэр бүл буюу 1600 гаруй багш нар манай боловсролын салбарт ажиллаж байна. Өнөөдөр бусдын хүүхдийн төлөө амьдралаа зориулсан эдгээр гэр бүл орон сууцтай болж байна. Цаашид илүү олон багш нарын нийгмийн баталгаа хангагдана гэж итгэж байна" хэмээн тэрбээр онцоллоо.
Налайх дүүргийн ЕБС-ийн багш нар Д.Лхагвасүрэнгийн гэр бүл
Манай гэр бүл боловсролын салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Дөрвөн сайхан хүүхдийн аав ээж болоод өнөр өтгөн гэр бүл болсон. Энэ дэмжлэг нүдээ олсон зүйл боллоо гэж харж байна. Багш нарын нийгмийн асуудал нийгэмд хурц тавигдаж байгаа энэ үед өнөөдрийн үйл явдлыг зохион байгуулж айл бүрд аз жаргалыг бэлэглэж байгаад нь үнэхээрийн баяртай байна.
Өнөөдрийн шагнал үнэхээр үнэ цэнтэй, сайхан шагнал байна. Энэ шагналын эзэн гэр бүлийн нэг болсондоо туйлын их баяртай байна.