Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорьсон билээ.
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан бөгөөд тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай, туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга ажиллаж байна.
Монголын шигшээ баг АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтоо энэ сарын 5-нд Тажикистаны багтай хийж, тоглолтын үндсэн цагт 0:3 харьцаатай хожигдсон. Харин өнөөдөр 22:00 цагт / Улаанбаатар хотын цагаар / Монголын хөлбөмбөгчид Тажикистанд хэсгийн сүүлийн тоглолтоо Афганистаны шигшээ багтай хийнэ.
Сонирхуулахад, Гурван багтай тус хэсгийн сүүлийн тоглолт энэ сарын 9-нд Тажикистан болон Афганистаны багийн хооронд болсноор хэсгийн шатны дүн гарах юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар