Пүрэв гарагт Тайландын зүүн хойд хэсэгт “Uthaisawan Na Klang” дүүргийн өдөр өнжүүлэх төвд халдлага болж, зэвсэгт этгээд дор хаяж 37 хүн буудан хөнөөсний 22 нь хүүхдүүд байжээ. Албаныхан энэ хэргийг 34 настай, өмнө нь цагдаагийн албан хаагч байсан этгээд үйлдсэнийг олж тогтоожээ.
Мөрдөн байцаагчийн хэлснээр сэжигтэн өөрийн амийг егүүтгэхээс өмнө эхнэр, хүүхдээ хөнөөсөн байна. Сэжигтэн нь мансууруулах бодис худалдаалсан хэргээр шалгагдаж байсан юм байна. Тайландад галт зэвсгийн хэрэглээ зүүн өмнөд Азийн бусад орнуудыг бодвол их байдаг ч тус улсад ингэж олноор хөнөөх гэмт хэрэг өмнө нь цөөн тохиолдож байсан юм.Тайландын ерөнхий сайд энэ хэрэгт гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.
Хамгийн сүүлд ОХУ, Бүгд найрамдах Удмурт хотын сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдсэний дараа амиа егүүтгэсэн хэрэг есдүгээр сард гарсан. Түүнчлэн тавдугаар сард АНУ-ын Техас мужийн бага сургуульд 19 хүүхдийн аминд хүрсэн хэрэг болж, дэлхий нийтийг цочроогоод байсан билээ. Энэ мэтчилэн аюултай үйлдлүүдээс галт зэвсгийн хэрэглээтэй орнууд сэрэмжтэй байхыг олон улсын хөндлөнгийн байгууллагууд анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN