Нэгэн цагт Холливудын алдарт хос байсан Анжелина Жоли, Брэд Пит нар хамт эзэмшдэг байсан Франц дарсны үйлдвэрээс болоод шүүхэд хандсан юм. Харин жүжигчин бүсгүй 2016 онд гэр бүлээрээ онгоцонд нисэж явахад болсон маргааны талаар мэдүүлэг өгсөн нь тэдний гэр бүлийн харилцааг эргэн олны анхаарлын төвд ороход хүргээд байна.
Тодруулбал, 2016 оны есдүгээр сард тэд зургаан хүүхдийнхээ хамтаар хувийн онгоцоор Францаас Калифорниа руу нисч байжээ. Энэ үеэр Брэд Питт эхнэрээ үг хэл болон бие махбодоор хүчирхийлснийг жүжигчин бүсгүй хэлсэн байна. Анжелина Жолиг толгойноос нь барин, биеийг нь сэгсэрч байхад өмгөөлөх гэсэн нэг хүүхдээ боож, нөгөөг нь цохисон гэж мэдүүлэгт дурджээ. Ингэхдээ Анжелина Жоли руу шар айраг асгасныг бичжээ. Тухайн үед албаныхан энэ хэргийг мөрдөн шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Энэ нислэгээс хойш хэдхэн хоногийн дараа жүжигчин бүсгүй салах өргөдлөө өгч байжээ.
Харин Брэд Питтийн өмгөөлөгч түүнийг өнгөрсөн үед хийсэн зарим үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж хэлснийг мэдээлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: NYTIMES