Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотод эхэллээ. 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261 бөх барилдах тэмцээнд манай улсаас 18 жүдоч зодоглож байна.
ДАШТ-ий эхний өдөр манай дөрвөн жүдоч өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд аваргын төлөө барилдахаар боллоо. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ цолтой тэрбээр хагас шигшээд эзэн орны бөх Дилшодбек Баратовтой барилдав.
Баратов хориотой мэх хийн хөөгдөн, манай бөхөд ялалт өгөв. Э.Ариунболд дэлхийн аваргын төлөө Японы алдарт бөх Наохиса Такатотой барилдана.
Шигшээ барилдаан 20:00 цагт болно.