“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон тав, оргодол хоёр, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл гурав, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл наймыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй нэг хэргийг тус тус илрүүллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд илрүүлсэн онцлог хэргээс дурдвал:
Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч нь буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.