Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд хандан ирэх оны төсвийн талаар ийн хэллээ.
- Өнгөрсөн жил манай улс 10 их наядын цогц бодлогыг дэвшүүлж хэрэгжүүлсэн
- Тухайн үед Монгол улсын эдийн засаг -5.3 хувиар унасан үзүүлэлттэй байсан
- Энэ оны эцэс гэхэд гурван хувийн өсөлттэй гарах төлөвтэй байна
- 2022 оны төсөв, тодотголын хамт түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно
- Ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулж макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдана
- Өргөн барьсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч инфляц нэг оронтой тоонд хүрч буурна
- Ирэх оны төсөв эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ
- Амгалан дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно
- Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй
- Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг сонгуулиас сонгууль дамжсан амлалтаасаа салж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн
- Ирэх оны төсөв бол олон жил яригдсан төсвийн реформын чухал эхлэл цэг болох учиртай гэлээ.