Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зөвлөх үйлчилгээний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх инженер Ц.Сосорбарам төслийн талаар мэдээлэл өглөө.
"…Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих хүрээнд нийт 28 мянга га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Энэ талбайн 9800 га-д нь усан сан бүхий нуур үүснэ. УЦС-ын нөлөөлөлд өртөж байгаа 270 өрхийн 1241 иргэн байна. Нэг иргэнд 15,2 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Төслийн нөлөөллийн бүс нь Баян-Өлгий аймагт 104 км квадрат, Увс аймгийн Өмнөговь сумын Улиас багт 123 км квадрат, Ховд талын чацаргана баг буюу Мянгад суманд 46 км квадарт, Эрдэнэбүрэн сумын 5.5 км квадрат газар нутгийг хамарч байгаа юм. Увс аймгийн Өмнөговь сумын нөлөөлөлд өртөж буй айлуудыг нүүлгэн шилжүүлэх нөхцөлүүдийг нь бүрдүүлж өгсөн. Тухайн иргэн өөрөө хүсвэл өөр аймаг суманд ч очиж амьдарч болно. Гэвч иргэд ойлголцохыг хүсэхгүй байна. Айлуудаар нэг бүрчлэн орж нөлөөллийн үнэлгээгээ танилцуулсан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.