Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих асуудал нийтийн анхааралд ороод байна. Орон нутгийн иргэдийг төлөөл Увс аймгийн Өмнөговь сумын уугуул иргэн Д.Жаргалсайхан байр сууриа илэрхийллээ.
Эсэргүүцэж тэмцээд байгаа хүмүүсийг ах дүү, удам судраар нь, хаана нутагладгийг нь гээд бүгдийг нь мэднэ. Тийм учраас бодитой мэдээллийг нь өгье гэж байгаа юм. Малчид яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл төсөл хэрэгжүүлэгчид буруу зураг гаргаж ирж үзүүлээд байна. Ингэхээр иргэд хулхидаад байна, биднийг зальдаад байна гэж ойлгож байна. Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж байгаа малчин тэнд огт байхгүй. Тэд зөвхөн амьдрах гэж байгаа газар нь, амьжиргаа нь байхгүй болох гэж байгаа учраас л тэмцээд байгаа юм. Тиймээс төслийнхөн хандлагаа өөрчлөөч ээ гэж би гуймаар байна. Тэнд нэгнээ зохион байгуулалттай турхирч байгаа асуудал нэг ч байхгүй. Энгийн иргэдийг ингээд мушгиад байхаар сүүлдээ тэр хүмүүс чинь багийн даргаа ч асуудалдаа оролцуулахаа ч байчихлаа шүү дээ.
Саяхан иргэдийг трактораар түрлээ гэдэг асуудал гарснаас болж, хуваагдаж, эргэлзэж байсан хүмүүс чинь бүр хоорондоо нэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр би юу гэж захих гээд байна вэ гэвэл “Та нар эвээ олооч ээ. Хүмүүстэйгээ очиж уулзаач ээ. Улиастай баг дээрээ л очоод ажилла л даа. Сенсаци болгоод л байлгүй, тэндээ очоод учир зүйгээ олооч ээ гэж хэлмээр байна. Хүн байна даа. Хэл яриагаараа ойлголцоод, ийм юм болно шүү гээд ойлголцчихож болно шүү дээ. Хүмүүсийг элдвээр хэлж, дургүйг нь хүргээд байгаа учраас л тэд эсэргүүцээд байгаа юм.
Малчдын ард нь хүмүүс байна, зохион байгуулалттайгаар турхирч байна гэж байнга та нар ярьж байгаа. Тэд нарыг хэн зохион байгуулдаг юм? Тэр малчидтай хэн очиж уулздаг юм? Ердөө л “Маргааш миний амьдрах газар байхгүй болох нь гээд амь тавьж байгаа л улсууд шүү дээ.
Багийн төв гээд л яриад байна. Гэтэл энэ нь тэр хүмүүст огт хамаагүй. Ганцхан амьдрах газраа л хамгаалах гэж байна. Мөнгөөр асуудлыг шийдэхгүй ээ. Газрыг нь л олж өг. Нутгийг нь л олж өг. Тодорхой болгож, зааж өгөх хэрэгтэй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.