Энэ онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэн хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийж байна.
Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхий бүрдүүлэх, Улаанбаатар хотын ард иргэдийн ая тухтай байдлыг хангах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн тоог цаашид дүүрэг бүр дээр нэмэгдүүлэх энэ тал дээр хотын зүгээс анхаарал тавьж санаачилга гарган ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд Дугуй цагаан орчмын тохижилт дуусна. Одоогоор уг ажлын явц 95 хувьтай байна. Энэ газарт иргэдийн амарч зугаалдаг газар байгаасай гэж хүсэж байна.
Туул голын эрэг дагуух эхний ээлжийн тохижилт 80 хувьтай байна. Бага тэнгэр орчимд 3.8 га орчимд ногоон байгууламжийг түлхүү анхаарч ажиллаж буй. Богд хааны ордон музейн гадна талбайн тохижилтыг мөн хийж байна. Газар дээр нь өөрийн биеэр хэд хэдэн удаа очсон. Дүүрэг бүрд ногоон байгууламж хийх чиглэл өгөн ажиллаж байна” гэлээ.
Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио тинто” компанитай Хүүхдийн паркийн 10.2 га талбайд дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Өнгөрсөн хавар “Рио тинто”-той энэ асуудлаар ярьсан. Тухайн үед компанийн зүгээс “Газрын асуудлыг нь шийдвэрлэж чадвал хүн ам, гэр хороолол ихээр төвлөрсөн газар цэцэрлэгт хүрээлэнг өөрсдийн зардлаар байгуулж өгье” гэсэн. Улаанбаатарын залуус уулздаг, өөрсдийгөө хөгжүүлдэг ийм боломжуудыг нээж өгье гэсэн нь өнөөдөр биеллээ оллоо.Ирэх жилийн наадам гэхэд хотын төвдөө дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болно.
Хүүхдийн паркийг хоёр хэсэгт хувааж тохижуулах ба Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га талбайд ногоон байгууламж барих ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Эхний жил ногоон байгууламжаа бий болгож, дараагийн жилүүдэд арчлалт хамгаалалтыг хийх талаар “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал хэллээ.