Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ой хээрийн түймэр ОХУ-ын талаас Монгол Улсын хил давсныг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны Ар хөндий гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 375 км, сумаас баруун хойд зүгт 100 км /-т ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг ОБЕГ16:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн
- Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги,
- Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги,
- Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги,
- Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид,
- Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар,
- Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хилийн 245-246 дугаар тэмдэгтээр 7 км-т ой, хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 7 км, өргөн 5 км байна.
Эх сурвалж: ОБЕГ