Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Узбекстаны нийслэл Ташкент хотод эхэлнэ. 82 орны эрэгтэй 310, эмэгтэй 261 бөх барилдах тэмцээнд манай улсаас 18 жүдоч зодоглоно.
ДАШТ-ий эхний өдөр манай дөрвөн жүдоч өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар нарыг сойно.
А хэсэгт багтсан Э.Сумъяабазар эхний тойрогтоо Египетийн бөх Сами Юссритэй оноолт таарлаа. Ялбал хоёрдугаар тойрогт Морокко улсын бөх Саддики Юнестэй хүч сорино.
Э.Ариунболд С хэсэгт багтан, эхний тойрогт гоц мөргөлөө. Хоёрдугаар тойрогт Чехийн Дэвид Пулкрабектай барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай улсаас мөн хоёр бөх зодоглоно.Сүүлийн үед тун сайн байгаа, Улаанбаатарынхаас бусад Их дуулгаас медаль аваад аваад буй Б.Баасанхүү А хэсэгт багтан, эхний тойрогт гоц мөргөлөө. Дараагийн тойрогт АНУ-ын бөх Жиованно Прадотай барилдана.
Г.Наранцэцэг С хэсэгт багтаж, эхний тойрогтоо мөн хийллээ. Удаах тойрогт АНУ-ын бөх М.Лабордтай хүч сорино.
Хэсгийн барилдаан 13.30 цагаас эхэлнэ, С1 телевиз шууд дамжуулна.