АНУ-аас Украинд 625 сая долларын нэмэлт зэвсгийн тусламж илгээх болсноо зарлалаа. Үүнд өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем багтаж байна. Харин энэ үйлдлийг ОХУ “дайныг даамжруулах” эрсдэлтэй гэж үзэв.
Украины цэргийн хүчин хоёрдугаар сарын 24-нөөс хойш эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахаар наймдугаар сарын сүүлээс хойш амжилттай сөрөг довтолгоо хийсээр байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй ярьсан бөгөөд Украины хүчин байлдааны фронтуудад ахицтай байж, хэд хэдэн тосгоноо чөлөөлснөө хэлжээ. Жо Байдены хувьд үргэлжлүүлэн Украиныг дэмжсээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.Тодруулбал Байден “ОХУ-ын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно” гэснийг Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Энэ зэвсгийн багц нь ОХУ Украины дөрвөн мужийг өөртөө нэгтгэх санал асуулга явуулж, улмаар нэгтгэх зарлигт гарын үсэг зурсны дараа АНУ-аас Украинд явуулсан анхны тусламж болж байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA