Лхагва гарагийн өглөө АНУ, БНСУ Япон тэнгис рүү дөрвөн пуужин харвасныг БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдэгдлээ. Энэхүү үйлдэл нь Мягмар гарагийн өглөө БНАСАУ Японы дээгүүр баллистик пуужин харвасны хариу цохилт болж байна.
Үүнээс өмнө БНСУ-ын F-15K сөнөөгч онгоц Мягмар гарагт Шар тэнгисийн арал дээрх буудлагын талбай руу хоёр ширхэг JADAM нарийн тэсрэх бөмбөгөөр харвасан.Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлэхдээ F-15K нь АНУ-ын байлдааны онгоцнуудтай хамтарсан цохилтын багцын дагуу агаарын сургуулилт хийсний дараа хүн амгүй Жикдо арал руу бөмбөгөө хаясан байна. Энэ цохилтын багц нь дөрвөн F-15K, АНУ-ын дөрвөн F-16 сөнөөгч онгоцноос бүрдсэн.
Холбоотнууд ихэнх тохиолдолд БНАСАУ-ын пуужингийн туршилтын эсрэг цэргийн сургуулилт хийж, хариу үзүүлдэг байсан. Харин энэ удаа АНУ, БНСУ нарын харвасан тактикийн пуужингийн систем нь 200 милл зайд хөөрөх чадвартай “газар-газар” ангиллын пуужин байжээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби энэ талаар “АНУ болон түүний холбоотнууд БНАСАУ-ын өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн цэргийн хүчин чадалтай гэдгийг харуулах зорилготой” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN