Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2022.10.05/ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Шадар сайдын зүгээс Монгол Улсын стандартын асуудлаар хэлэлцсэн. Монголд 6524 стандарт мөрдөгдөж байна. Стандарт хэмжилзүйн газрын баталгаажуулалтын ажил маш хангалтгүй явж байна гэж дүгнэсэн. Үүнээс үүдэлтэйгээр стандартыг хэрэгжүүлэх дээр үүрэг чиглэл өгсөн.
Харин энэ чиглэлээр итгэмжлэгдсэн 12 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд 10 хувьд нь баталгаажуулалт хийгдсэн байна. Харин эсрэгээрээ гадагшаа гарч буй бараа бүтээгдэхүүний баталгаажуулалтыг 100 хувь хийж байна.
Үндсэн хуульд заасны дагуу Монгол улсын иргэний эрхийн нэг заалт нь эрүүл аюулгүй орчноор хангуулах заалт бий. Үүнийг ЗГ бүх түвшиндээ хэрэгжүүлж ажиллах ёстой.
Энэ оны эхний хагасын байдлаар 286 мянган иргэн Монгол улсын ЗГ-ын бүх түвшинд санал хүсэлт, өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээр санал, гомдлын 95 хувийг цаг тухайд хэлэлцэж шийдвэрлэсэн. Тав орчим хувь нь одоогоор хангалтгүй байна. Яагаад гэхээр эдгээр нь тусламж, халамж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, Боомтын үндэсний захиргаа түүний дөрвөн салбар нэгж, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ гэсэн дөрвөн аймагт ажиллахаар боллоо. Эдгээр боомтууд хоёр том хөрштэйгөө ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө ажиллана.