Улс төрийн томоохон албан тушаалтан, нөлөө бүхий гишүүдтэй аймгууд жил бүр өндөр төсөв батлуулдаг болсоор удаж буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ гишүүн нар төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа жил бүр хамгийн өндөр төсөв батлуулсаар ирснийг уншигчид сайн мэднэ.
2023 оны улсын төсвийн төсөлд аль аймагт хэдэн төгрөг төсөвлөх санал гаргасныг сонирхуулъя.
Ирэх онд хамгийн өндөр төсөв батлуулахаар болсон аймаг нь Хөвсгөл. Хоймор нутагт 22 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний дараа Хэнтий 21, Баянхонгор 20.2 тэрбум төгрөг батлуулах санал гаргуулснаар удаалж байна.
Бусад аймгийн хувьд
Өвөрхангай 19.4
Завхан 17.8
Архангай 17.6
Увс 17
Говь-Алтай 15.8
Дундговь 14.2
Ховд 11.1
Төв 10.4
Баян-Өлгий 10.2
Булган 8.9
Сүхбаатар 8.5
Говьсүмбэр хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ. Ингэснээр 2023 онд 21 аймгийн төсөвт нийт 217.6 тэрбум төгрөг төсөвлөх санал гаргаад байна. Одоо энэ саналыг УИХ-аар эцэслэн батлана.