Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөл төр засагт хандан үгээ хэллээ. Тэрбээр ярихдаа “Манай төр юм зохицуулах чадваргүй байна. Төрийн зохицуулалт юм юман дээр дутаад байна. Ийм учраас л галзуу юм шиг явж байна шүү дээ. УИХ-ын гишүүдийг Монгол оронд зохицсон хууль батлах ёстой хүмүүс гэж боддог. Гэтэл гарсан хууль нь хоёр, гурван салаа утгатай байна. Нэг нь болно, нөгөө нь болохгүй. Энэ нь шүүх дээр очоод батлагдаж байна.
Бид 1990-ээд онд бид нэг намын дарагуйллаас татгалзаад энэ нийгмийг байгуулсан. Харин одоо намчирхдгаа болих хэрэгтэй. 62-ын бүлэг гээд 62 хүн сууж байгаад манай намын бүлэг ингэж шийдлээ гээд шийдчихэж байна шүү дээ. Энэ амьдрал мөн үү? Биш. Иргэний нийгэм байгуулна гэсэн. Гэтэл тэр нь өнөөдөр алга байна шүү дээ.
Гишүүд нь хөдөө орон нутагт очихдоо ч намынхаа шугамаар л ажлаа зохион байгуулдаг. Ховдоос сонгогдсон гурван гишүүн бий. Тэр гурав гурвуулаа нийлж суугаад хурал хийхгүй байна шүү дээ. Ард түмэнтэй зэрэг уулзахгүй байна. Нэг хэсэг нь тэнд хуралдаж байхад нэг хэсэг нь багшийн дээд сургууль дээр, нэг хэсэг нь театр дээр. Ийм салангид хурал хийгээд нэмэргүй. Дэмжсэн хүмүүсээ нь л очиж хуралд сууна. Дэмжихгүй нь суухгүй. Ийм л байдалтай байгаа. Энэ намчирхсан байдлаасаа салах хэрэгтэй шүү дээ. Энэ УИХ чинь хоёр танхимтай болох хэрэгтэй. Нэг танхим нь хууль баталдаг байх чухал. Байгаа зарим хуулиа устгах хэрэгтэй. Ийм олон хуулиар яадаг юм? 100 ямаанд 60 ухна гэгчээр л юм болж байна. Цаашид гишүүдийн тоог нэмэх биш хасах хэрэгтэй. Ажил хийдэг хүн байхгүй байна шүү дээ. Бүгд найрамдах ДАРГА улс боллоо. Дээр байгаа хүмүүс нь хууль засаглалаасаа жаахан айгаач” гэж хэлмээр байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.