Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийн бичлэг цахим орчинд түгж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Энэ талаар тодруулахад "Тус үйл явдал энэ оны тавдугаар сарын тавны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин “Blue bus” компанийн зүгээс жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй" гэлээ.
Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байна.
Бичлэг үзэх холбоос : https://www.facebook.com/100001013555974/videos/638053997772502