Мягмар гарагт ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өдөр тутам өгдөг мэдээлэлдээ тус яамны ашиглаж буй газрын зурагт Оросын хүчний ялагдал харагдсаныг хэвлэлүүд онцоллоо. Тодруулбал, даваа гарагт ашигласан газрын зургийг өчигдрийнхтэй харьцуулахад Херьсон мужид Украины цэргүүд давшиж байгаа нь ил тод болсон байна.
Энэхүү газрын зурагт Днепр мөрний баруун эрэг дагуух эзлэгдсэн Херьсон хотыг чиглэн Украины арми ахиц үзүүлж байгаа нь харагджээ. Украины албаныхнаас гадна ОХУ-ыг армийн шинжээчдийн аль алиных нь хэлж байсныг дээрх газрын зураг нотолж байгаа юм. Харьковын нөхцөл байдал мөн уг газрын зурагт тусгагдсан бөгөөд энэ сарын гурваас дөрөвний хооронд тус мужийн ⅔-ыг Украин чөлөөлжээ. Газрын зураг дэлгэцээр бүтэн харагдаж байх үед дэслэгч Игорь Конашенков ОХУ-ын ялагдлын талаар дурдаагүй. Харин Украины хяналтаа тогтоосон хэд хэдэн хотуудад Киевийн цэргүүдийг устгасан гэж хэлсэн нь далд утгаар Украины ахицыг хүлээн зөвшөөрч байна гэж хэвлэлүүд үзэхэд хүргэлээ.
Байлдааны талаар мэдээллийг түгээхэд дотоодын хэвлэлүүдэд мөн асуудал болж байна. Тодруулбал засгийн газрыг дэмжигч “Комсомольская Правда” сонины ажилтан Александр Коц-д өөрийг нь “бичсэн мэдээгээрээ иргэдийг эргэлзээтэй байдалд оруулдаг” гэж хэлснийг Телеграм дээрээ хуваалцжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хүмүүс сайн мэдээ сонсохыг хүсч байгаа байх. Гэвч хэсэгтээ л тийм юм дуулдахгүй болов уу, одоо цаг нь биш байна. Ялангуяа Херьсоны фронтын шугам, цаашлаад Луганскаас сайн мэдээ сонстохгүй байх” гэж бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN