Аравдугаар сарын нэгэнд олон улсын кофены өдөр хэмээн тохиодог. Сүүлийн жилүүдэд Монгол улсад кофены хэрэглээ, түүнийгээ дагаад зах зээл ч өргөжин тэлсэн. Тиймээс та бүхэнд кофены ач тусын талаар бодит мэдээллийг хүргэе.
Олон судалгааны үр дүн өдөрт “зохих хэмжээ”-нд кофе уух нь эрүүл мэндэд олон талаар хэрэгтэйг гаргасан байдаг. Харин зохих хэмжээ гэж ямар хэмжээг хэлэх вэ гэдэг асуулт танд төрж магадгүй. Хонг Конгийн хоол зүйч Зое Цүй “өдөрт 5 стандарт аягаар кофе уух нь хэвийн” гэж зөвлөжээ. Энэ нь өдөрт 300 мг кафейн хэрэглэхэд тохиромжтой гэсэн үг юм. Мэдээж хэрэг та өдөрт ууж байгаа кофеныхоо хэмжээг тооцоолохдоо дапл шот уу эсвэл дан эспрессо юу гэдгээ харгалзан үзэх хэрэгтэй. Ингэснээр дунджаар 1-2 аяга кофе уух нь хэвийн болж байгаа юм. Түүнчлэн та сүү болон элсэн чихэртэй кофе уудаг ч энэ нь өдөрт 1-2 аяганы хооронд хэлбэлздэг бол таныг таргалалтаас сэргийлэх боломжтой гэдгийг Зое Цүй мөн зөвлөжээ. Кофе нь зүрхний өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижин, паркинсоны өвчин, харвалт, бүдүүн гэдэсний хорт хавдар, альцхаймерын өвчнөөс сэргийлдгээс гадна элэгний эрүүл мэндэд тустай юм байна.
Гэхдээ кафейнд мэдрэг хүмүүс байдаг тул энэ зөвлөмж нь хүн бүрт ижил үйлчлэхгүй гэдгийг дээрх судлаач онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST