Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Орхон аймгийн иргэдэд зориулсан “Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт” сургалтыг энэ сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Танхим, дадлага хосолсон тус сургалтад аймгийн 25 багийн 3000 гаруй иргэнийг хамруулан, гал түймэр, газар хөдлөлт болоод анхны тусламж үзүүлэх мэдлэг олгосон юм.
Сургалтыг зохион байгуулсанаар иргэд өрхийн түвшинд ахуйн хүрээнд тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан хамгаалах, өөртөө болоод гэр бүл, найз нөхөд, бэртсэн, гэмтсэн, ухаан алдсан иргэнд анхны тусламж үзүүлэх чадвартай боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.