Алс Дорнодын Хаборовскын захирагч Михаил Дегтярев В.Путины цэргийн дайчилгааны мэдэгдлийн дараа арав хоногт хэдэн мянган эрс элсэхээр ирсэн ч тал гаруй хувь нь тэнцэлгүй, гэртээ харьсныг мэдээлжээ. Кремлээс нөөцөд байгаа, армийн туршлагатай иргэдийг цэрэгт татна гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч ОХУ-ыг цэрэг Украины Лиманаас ухарсан нь тус улсын армийн хүчний үнэлгээнд багагүй нөлөөлж байгааг мэргэжилтнүүд тодорхойлж байна.
Харин ОХУ-д цэргийн дайчилгааг эсэргүүцсэн 2000 гаруй иргэдийг баривчлаад байгаа. Түүнчлэн В.Путиныг дэмжигч, ойрын хамтрагчид нь хүртэл түүний энэ шийдвэрийн эсрэг дуугараад байгаа юм. Тодруулбал, Төрийн думын дээд танхимын дарга Валентина Матвиенко эл мэдэгдлийг “хүлээн зөвшөөрөмгүй” гэж буруутгаж амжсан.
Киев болон барууны орнуудын зүгээс В.Путиныг тактикгүй, утга учиргүй үйлдлүүд ар араасаа хийж байна хэмээн шүүмжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA