Өнгөрсөн Бямба гарагт дэлхийн спортын түүхэнд бараанаар бичигдэх үйл явдал Индонезийн зүүн Жава мужид болсон.Тус улсын томоохон лигийн багууд болох “Arema FC” 3:2 харьцаатайгаар “Persebaya Surabaya”-д хожигдсоноор шүтэн бишрэгчдийн дунд үймээн үүсэж, дор хаяж 125 хүн амь үрэгдсэн. Албаныхны мэдээлснээр амь үрэгдэгсдийн 32 нь хүүхдүүд байсан бөгөөд тэдгээрээс хамгийн бага нь 3 настай хүүхэд байжээ. Индонезийн “Хүүхэд ба эмэгтэйчүүд”-ийн асуудал эрхэлсэн сайдын хэлснээр дээрх хүүхдүүд нь 3-17 насны хооронд байсан байна. Одоогийн байдлаар иргэд рүү нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 18 цагдаагийн албан хаагчийг шалгаж эхэлжээ. Мөн энэ үймээнээс болж дор хаяж 320 хүн шархдаад байна.
Энэ хэрэг болсноос хойш цахим сүлжээнд тархсан бичлэгүүдэд зарим үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгийн хашаа давж, зугтахаар оролдож буй нь харагдсан бол өөр бичлэгт талбай дээр амьгүй болсон иргэдийн бие бичигдсэн байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC