Чечений удирдагч Рамзан Кадыров өөрийнхөө 14,15,16 настай гурван хүүгээ фронтын шугам руу илгээж, байлдуулна гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ хөвгүүдээ Украин руу явуулж, ОХУ-ын эсрэг байлдуулах юм байна. Хэдий Кадыров В.Путины ойрын хамтрагч байсан ч сүүлийн үеүдэд ОХУ-ын цэргийн хүчний удирдлагын талаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тэрээр цахим хуудаснаа “эцэг хүн үр хүүхдээ хэрхэн гэр бүлээ, ард иргэдээ, эх орноо хамгаалах талаар заах үүрэгтэй” гэж хуваалцжээ.
ОХУ 18-аас доош насны хүүхдийг цэрэг байлдааны ажиллагаанд шууд оруулахаас сэргийлэх гэрээнд нэгдсэн байдаг. Кадыров Телеграм дээр хөвгүүдийнх нь цэргийн сургуулилт багаас нь эхэлсэн, одоо тэд жинхэнэ тулаан мэдрэх цаг нь болсон талаар хуваалцсан байна. Тэрээр энэ мэдээллээ хөвгүүдийнхээ сургуулилтын талбай дээр зэвсгээр галлаж байгаа бичлэгийн хамт оруулжээ.
Украины сөрөг довтолгоо Харьков, Донецк мужуудад эрчимжиж, улмаар Лиман хотоос ОХУ цэргүүдээ татсан нь Кадыровыг ОХУ-ын цэргийн хүчинд, нэн ялангуяа нэг хүний удирдлагад итгэл алдрахад хүргэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC