МЭК ХХК сар бүр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралт дээр судалгаа хийдэг.
Тэд хүнсний багцын үнийн өөрчлөлтийн өнгөрсөн нэг болон есдүгээр сарын байдлыг өчигдөр буюу /2022.10.02/ өдрийнхтэй харьцуулжээ. Энэхүү судалгаагаар өнгөрсөн нэг сараас хойш хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүн нь “Алтан тариа” дээд гурил ба нийт 55 хувийн өсөлт үзүүлжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард кг гурилыг 1319 төгрөгөөр худалдан авч байсан бол өчигдрийн байдлаар энэ үнэ 2039 төгрөг болтлоо өссөн үзүүлэлт байна. Үүний араас наран цэцгийн тос 31 хувиар нэмэгдсэн байна. Харин өндөг хүнсний багц дундаас 10 хувиар буурсан цор ганц бүтээгдэхүүн байгааг дээрх судалгаанаас харж болно.
Бусад бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтыг доорх зургаас харна уу
ЭХ СУРВАЛЖ: МЭК ХХК