Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төсвийн таван реформ хийх тухайгаа энэ оны намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
- Нэгд, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангах.
- Хоёрт, орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Төсвийн байгууллага орлого олж, бизнес хийж төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг болно. Эх оронч худалдан авалтыг дэмжинэ.
- Гуравт, бизнес эрхлэхэд барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах боломжгүй байдаг. Тиймээс ААН-үүдэд зориулсан "Итгэлийн зээл"-ийг хуульчилж төрөөс санхүүжүүлнэ. Өрхийн бизнесийг эхний ээлжид тус зээлд хамруулна. Үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжинэ. Ингэснээр зарлагыг үр ашигтай болгоно.
- Дөрөвт, аж үйлдвэржилт, бизнесийн орчныг сайжруулж хөрөнгө оруулалт татах, мега төслүүдээ хөдөлгөх. Үндэсний баялгийн сангийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн батлах.
- Тавд, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү