МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, есөн дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулж буй цувралын хоёр дахь өдрийн оройн барилдаан боллоо.
Эл барилдаанд Говь-Алтай, Увс аймгийн багууд өрсөлдөв. Увс аймгийн баг 15:10 даваагаар ялж, дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ гардав. Ялсан баг шагналын 5.000.000, барилдсан бүх бөх давааны мөнгөө гардацгаалаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Увс аймгийн багт даян аварга Н.Батсуурь /5 даваа/, улсын аварга П.Бүрэнтөгс /3 даваа/, улсын харцага Т.Баасанхүү , Ц.Мөнхбаяр /3даваа/, улсын начин О.Түмэн /1 даваа/, аймгийн заан Т.Батсүрэн /3 даваа/, Говь-Алтай аймгийн багт аймгийн хурц арслан Э.Даваажаргал /2 даваа/, аймгийн арслан Д.Ганцоож, Я.Бумбаяр /3 даваа/, Т.Сайханжаргал /2 даваа/, Ч.Эрдэнэсайхан /1 даваа/, Д.Эрдэнэтулга /2 даваа/ нар багтсан юм.
Өнөөдөр буюу энэ сарын 3-ны 19.00 цагт Баянхонгор, Сэлэнгэ аймгийн багууд өрсөлдөнө.