Украины эзлэгдсэн дөрвөн мужийг ОХУ өөртөө нэгтгэх зарлигт гарын үсэг зурсны дараа АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээг танилцууллаа. Үүнд ОХУ-ын парламентын 278 гишүүн багтаж буйгаас гадна батлан хамгаалах салбартай холбоотой 14 хүнийг онилж байна.
Түүнчлэн АНУ энэ хориг зөвхөн ОХУ-аар хязгаардахгүй, тус улсад цэрэг зэвсгийн тусламж үзүүлж байгаа болон зүүн Украины дөрвөн мужийг нэгтгэхэд дэмжиж байгаа бүх байгууллагад хамаарна гэдгийг мэдэгдлээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Европын Комиссоос ОХУ-ын эсрэг найм дахь арга хэмжээгээ танилцуулсан бөгөөд импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавихаа илэрхийлсэн. Үүнд технологийн өндөр түвшний бараа бүтээгдэхүүн мөн багтаж байгаа юм. Одоогийн байдлаар Европын Холбоо, АНУ, Их Британи, ОХУ-ын олон улс дахь санхүүгийн боломжийг хязгаарлахаас гадна 1000 гаруй “олигарх” гэж тодорхойлсон хүмүүст хориг тавьсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC