Крымийн асуудал хариуцсан Украины засгийн газрын төлөөлөгч Тамила Ташева болон түүний багийнхан Украинчууд Крымийг эргүүлэн авах боломжтой гэж үзэж буй талаар The Guardian онцоллоо. Одоогоор армийн хүчний төлөөлөгчид энэ талаар санал бодлоо илэрхийлээгүй байгаа ч энэ санаа нь жилийн өмнөхийг бодвол биелэгдэх боломжтой байгааг Тамила Ташева хэлсэн байна.Тодруулбал “Яг одоог X цаг үе гэж нэрлэж болно. Яг одоо бүх зүйл заавал болох ёстой мэт санагдаж байна” гэж тэрээр илэрхийлжээ.
В.Путины Украины дөрвөн мужийг нэгтгэснээ зарласан явдал Киевийг газар нутгаа хоёрдугаар сарын 24-нөөс өмнөх рүү бус, Украины бүх газар нутгаа эргүүлэн авах сэдлийг өгч байх магадлалтай талаар шинжээчид таамаглаж байна. Үүнээс өмнө Украины албаныхан Крымийг эргүүлэн авна гэсэн нь найдлага тээсэн гэхээс илүү шийдсэн хүмүүс шиг сонсогдож байсан гэж хэвлэлүүд мөн онцоллоо. Түүнчлэн барууны дийлэнх дипломатчид “Киев хэзээ нэгэн цагт бүх газар нутгаа нэгтгэх бага ч болов боломж байгаа” гэж илэрхийлж байсан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN