Украины зүүн хэсэгт байрлах ОХУ-ын цэргийн хүчний стратегийн гол цэг гэж үзэж байсан Лиман хотоос цэргүүдээ татсанаа ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өчигдөр мэдэгдлээ. Тодруулбал тус яам "бүслэгдэх аюултай байгаа учраас цэргүүдээ Красный Лиманаас илүү ашигтай шугам руу байрлууллаа” гэж Лиман хотын орос нэршлийг ашиглан телеграм дээр бичжээ.
ОХУ-ын төрийн мэдээллийн “Россия-24”-ийн мэдээлснээр Оросууд цэргээ татсан нь дайснууд барууны их буу, Умард Атлантын эвслийн орнуудын тагнуулын мэдээллийг хоёуланг нь ашигласантай холбоотой” гэсэн байна. Энэ ухралт нь өнгөрсөн сард зүүн хойд Харьков мужид амжилттай сөрөг довтолгоо хийснээс хойших Украины чухал ялалт гэж хэвлэлүүд онцолж байгаа юм. Украины арми Донецкийн Краматорск дүүрэгт орших тус хотод Оросын цэрүүдийг бүслэв гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа ОХУ ийн мэдэгдлээ.
Украины цэргийн хүчин “Лиманыг чөлөөлөх нь маш чухал. Ингэж байж Донбассыг чөлөөлөх боломжтой болно. Түүнчлэн цааш Северодонецк болон Кремль рүү ойртох шат ахилаа” гэж толорхойлоод байна.
Эх сурвалж: CNN