Дотоодын ковид-19-ийн давлагаа буурч байгаа тул БНСУ гадаадаас ирж байгаа иргэддээ тавих ковид-19-ийн хязгаарлалтаа сулрууллаа. Өнөөдрөөс эхэлж тус улсад ирж байгаа иргэд эхний өдрөө ковид-19-ийн шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг цуцалж байгаа юм байна. Ингэснээр хилээр орж ирж байгаа иргэдэд тавьж байсан бүх шаардлага, хязгаарлалтууд шат дараатайгаар буурч байгааг БНСУ-ын албаныхан мэдээллээ.
Энэ сарын 3-наас эхлэн гадаадаас ирж байгаа иргэд эхлээд ковид-19-ийн сөрөг гэсэн шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй болсон. БНСУ дахь ковид-19-ийн тохиолдол буурч байгаа тул засгийн газар ийм шийдэлд хүрч буйг Yonhap агентлаг онцолсон. Түүнчлэн энэ сарын эхэн үеэс гадуур заавал амны хаалт зүүх шаардлагагүй болсон юм.
Эх сурвалж: YONHAP AGENCY