Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “Парис-2024” олимпын наадмын эрх олгох журмаа шинэчиллээ. Парисын олимпод чөлөөт бөх, сонгомол барилдаанаар 288 бөх барилдана. Жин тус бүрд 16 бөх зодоглоно.
Парисын олимпын эрх олгох гурван тэмцээн зохион байгуулна. Эхний тэмцээн нь ирэх жилийн ДАШТ. Дэлхийн дэвжээнд амжилт гаргасан зургаа бус таван бөхөд олимпын эрх олгоно. V байрт шалгарсан хоёр бөх халз барилдаад ялсан бөх олимпд зодоглох эрх өвөртөлнө. Үүгээрээ өмнөх ДАШТ-ээс ялгаатай.
2024 онд тив тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх шууд авна. Хүрэл медаль авсан хоёр бөх халз барилдаад ялсанд нь олимпын эрх олгоно.