АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис өчигдөр БНСУ-д айлчилж, ерөнхийлөгч Юн Сук Ёлтой уулзсан. БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвасны дараа болж буйгаараа энэ уулзалт нь онцлог. Түүнчлэн Камала Харрис хоёр Солонгосын цэрэггүй бүсэд очсон нь олны анхаарлыг татаад байгаа. Энэхүү айлчлалаар АНУ БНСУ-д амласан аюулгүй байдлын баталгааг харуулах зорилготой гэдгийг АНУ-ын албаныхан мэдэгдсэн.
Харин Камала Харрис БНСУ-аас нисээд хэдхэн цаг болсны дараа БНАСАУ дахин пуужин харвасан байна. Ингэснээр БНАСАУ-ын энэ долоо хоногт хийсэн гурав дахь пуужин харвасан тохиолдол болж байгаа юм. БНСУ-аас энэ нь ямар төрлийн пуужин байсан, мөн хэр хол харвасан талаар мэдээлэл өгөөгүй байна.
БНАСАУ өнгөрсөн Ням гарагт Камала Харрисыг Вашингтоноос гарахаас өмнө богино тусгалын баллистик пуужин нэг удаа, Лхагва гарагт түүнийг Японд Абэ Шинзогийн оршуулгад оролцож явах үед хоёр удаа ижил пуужинг харваад байгаа юм.
SOURCE: AP NEWS