Дотоодын клауд виртуалчлалын салбарт тэргүүлэгч ФИБО КЛАУД компанийнхан Төв азийн зах зээлд тэлэлт хийжээ. Тус компани Google For Startups нэрийн дор Төв азийн орнуудын шилдэг 15 гарааны бизнес оролцож буй хурдасгуур хөтөлбөрт Монгол улсыг төлөөлж байгаа бөгөөд Silkway accelerator хөтөлбөрийн шилдэг компаний нэгээр нэрлэгджээ.
Өчигдөр Бүгд Найрамдах Казакстан улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев-д өөрсдийн клауд шийдлийг танилцууллаа. Тэдний клауд технологийг Казахстан улсын цахим шилжилтийн онцлох салбаруудад ашиглагдах боломжтой гэдгийг онцолсон байна.
Төв азийн улс орнууд, тэр дундаа Бүгд найрамдах Казакстан улс нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2019-2025 он хүртэл Азидаа цахим технологиор тэргүүлэх 10 улсын нэг болох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь тус улс технологийн салбартаа хэрхэн анхаарч байгаа нь харагдаж байна. Мөн Казахстан улс болон Төв азийн бүс нутагт цахим шилжилт идэвхтэй явагдаж, хувийн болон төрийн бүхий л шатны байгууллагуудад найдвартай, уян хатан клауд шийдлийн хэрэгцээ огцом нэмэгдэж байна.
Фибо Клауд компани нь салбартаа тэргүүлэгч бөгөөд клауд виртуалчлалын салбарт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага цаашлаад боловсрол, эрүүл мэнд, бизнесийн салбарын цахим технологи болон тэдгээртэй уялдаа холбоо бүхий системийг цахимжуулах ажлуудыг гардан хийсэн туршлагатай компани билээ. Тэдний шийдлийг дотоодын томоохон дата төв бүхий байгууллагууд ашигладаг бөгөөд нийт Монгол улсын виртуалчлалын 60%-г хангадаг.
Монгол улсын программ хангамж үйлдвэрлэгч компаниуд төв азийн бизнесменүүдээс хөрөнгө оруулалт татах, тэдний бүтээсэн программ хангамжийг төв азийн зах зээлд тогтмол нийлүүлэх боломж бүрдэхээр ажиллаж байна.