Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Дэлхийн оюутны тулааны спортын наадам Турк улсын Самсун хотод боллоо. Тус наадмын чөлөөөт бөхийн төрөлд ҮБТДС-ийн багш, спортын мастер Ц.Баярсайханы удирдлагад гурван тамирчин оролцов.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Батбаатарын Энхзул, 57 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн түрүүлж, алтан медаль хүртлээ.
Харин 61 кг-д барилдсан Раашийн Баттулга хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, IV байрт орлоо.