БШУЯ болон Боловсролын Ерөнхий газраас цэцэрлэгийн 1,2 дугаар шатны бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттай болгосон. Наймдугаар сард бүртгүүлж чадаагүй хүүхдүүд дараа жилийг хүртэл хүлээдэг байсан. Харин энэ жилээс хүүхдүүд эхний бүртгэлдээ хамрагдаагүй бол хоёр, гурав дахь шатны бүртгэлээр цэцэрлэгт орох боломжийг нээж өгөхөөр ажиллаж байгаа юм. Гуравдугаар шатны буюу сүүлийн шатны бүртгэл арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
Хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 10-наас 24-нийг хүртэл үргэлжилнэ. Яг одоо эцэг эхчүүдийн гар утсанд мессеж очиж байна. Нэгдүгээр шатанд 113654 хүүхдийг Нийслэлийн Боловсролын газраас баталсан хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд хуваарилсан.
Нийт хүүхдийн:
88263 нь төрийн өмчийн цэцэрлэгт
25292 нь хувийн хэвшлийн цэцэрлэгт хуваарилагдаад байна.
Хувийн цэцэрлэгүүдэд урьдчилсан байдлаар 12 мянга гаруй хүүхдийн хувьсах зардлыг хоолны мөнгөний хамт олгоод байна. Зарим цэцэрлэг бүрэн хүчин чадлаараа хүүхдээ авч чадаагүй. Тиймээс хоёрдугаар ээлж дээр хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг ахиу хамруулахаар зорьж байна.
Нэгдүгээр шатны бүртгэлээр төрийн болон төрийн бус цэцэрлэгт бүртгүүлсэн 16196 хүүхэд бүртгэлээ цуцлуулсан байна. Үүнээс нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй байгаа ч гэсэн баталгаажуулалтаа хийгээгүй 12 мянга гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүд есдүгээр сарын 30 гэхэд бүртгэлээ хийхгүй бол эрхийг нь цуцална. Гэхдээ гуравдугаар шатны бүртгэлд хамрагдах боломж нь нээлттэй” гэлээ.
Дэлгэрэнгүйг дээрээс үзнэ үү.