Лхагва гарагт Иан хар салхи Кубын баруун хэсэгт хүчтэй шуурга дэгдээж, цахилгаан тасалдахад хүрсэн байна. Албаныхны мэдээлснээр хар салхины улмаас эхэндээ сая гаруй хүн цахилгаангүй болсон байна. Улмаар нөхцөл байдал даамжирч, эрх баригчид 11 сая хүн цахилгаангүй болох эрсдэлтэй анхааруулсан юм.
Иан хар салхи нь аюулын түвшний хувьд гуравдугаар ангилалд хамаарч байна. Кубад эдийн засгийн хямрал нүүрлэж, сүүлийн саруудад цахилгааны тасалдалд ойр ойрхон өртөөд байсныг шинжээчид сануулж байна. Түүнчлэн Кубын баруун хэсэг нь тус улсын алдарт тамхины үйлдвэрлэлд хэрэглэгддэг тамхи (тобакко) ургадаг гол бүс байжээ. Хэдий цаг уурын газраас Иан хар салхинаас урьдчилан сэргийлж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ч хохирлын үнэлгээг үргэлжлүүлэн хийсээр байна.
Иан хар салхи нь 195 км/ц хурдтай байгаа бөгөөд Кубээс АНУ-ын Флорида муж руу чиглэлээ өөрчилснийг албаныхан сануулж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Хамгийн сүүлд Канад улсад Фиона хар салхи нүүрлэснээр тус улсад тохиолдсон хамгийн гамшигт үзэгдлүүдийн нэгт тооцогдоод байгаа. Эрдэмтэд эдгээр хар салхи, шуургыг уур амьсгалын өөрчлөлттэй шууд хамааралтай эсэхийг тодорхойлоогүй байна.
Эх сурвалж: AP NEWS, BBC