Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хууль бус олборлолт хийж байгаад баригдсан байна.
Тодруулбал Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч А, Ж, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г нар тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алттай гэх шороог ачуулсан байж болзошгүй байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож буй үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байнгын хамгаалалтад авав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.