Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар өнөөдөр буюу едүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулав.
Нэмж мэдээлэхэд, иргэн Б.Баялагмаа нь УОК цар тахлын үед хууль зөрчин 24 мянган иргэнийг тусгаарласан. Иргэд тусгаарлалтын мөнгөө нэхэмжилж авах эрх зүйн үндэстэй гэж шүүхэд хандсан юм.
Эх сурвалж: Улсын дээд шүүх