Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 14,4 хувь байна. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагас хүртэл эдийн засгаа тогтворжуулах бодлого баримталж чадвал нэг оронтой тоо руу оруулж болно гэж харж байгаа.
Эдийн засгийг тогтворжуулахад инфляци чухал нөлөөлж байна. Үүнд валютын ханш бас нөлөөлж байна. 2023 онд экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд аваачих зорилго тавьж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэг шатаар ахиулна. Банкны салбарын шинэчлэл үргэлжилнэ.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд мөн л буурч байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учир өрхийн орлого багассан. Ард түмэн хадгаламжаасаа хэрэглээд эхэлсэн байна” гэлээ.