Монголын ахмадын холбооны зөвлөлөөс тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай байгааг хэлж байна. Үүнийг бодлогын хувьд шинэчлэх шаардлагатайн дээр засгийн газарт, зөвлөлөөс удаа дараа шаардлага хүргүүлсэн талаараа ярилаа.
“Энэ оны хоёрдугаар сард тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож 15 хувиар нэмсэн. Ингэхдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд ахмадууд баярлаж байгаа боловч тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг үндсээр нь нухацтай авч үзээгүй асуудалд ахмадууд шүүмжлэлтэй хандаж байна. Жишээ нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад, 480 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан хүнийх 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь авч байсан цалин, өгч байсан татвараас хамааран ялгавартай тогтоох үндсэн зарчмаа алдсан үйл явдал юм.
Тэтгэврийн зөрүү нь арилаагүй 100 ахмад байна. Үүнийг арилгах арга нь анх тэтгэвэр тогтоосон цалинг нь, өнөөгийн тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн цалинтай дүйцүүлж тогтоох явдал юм.
Энэ шаардлагыг засгийн газарт олон удаа өгсөн. Бодлогоо шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.