Зах зээл дээр түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотой гурил үйлдвэрлэх зардал 40 хувиар нэмэгджээ. Үүнээс шалтгаалан гурилын үнэ өссөн байна.
Энэ талаар Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн мэдээлэл өглөө.
“Улаанбуудай тариалахад хөрснөөс бусад нь импортын бүтээгдэхүүн байдаг. Зах зээл дээр түүхий эдийн өссөнтэй холбоотой гурил үйлдвэрлэх зардал 40 хувиар нэмэгдсэн. Ажилчдын цалин 20 хувиар өссөн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг гадаадаас өндөр үнээр авч байна.
Улаан буудайн тарьдаг үр 980 мянга байсан бол 1,400,000 төгрөг болж 15 хувь, бордоо 1,800,000 байсан бол гурван сая төгрөг болж 110 хувь, түлш шатахуун нийт 50 хувиар үнэ нь нэмэгдэж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөн. Тийм учраас нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнэ гэхэд 1800 төгрөг боллоо.
Эдгээр шалтгаануудад тулгуурлан гурилын үнийг 50 хувиар нэмэх шаардлага үүсэж байна” гэлээ.