“Фиделитас Партнерс” ХХК “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус гэж үзэж байна. Тэд энэ талаар ярихдаа “Ковид”-ын үед УОК-оос тусгаарлан ажиглах хоног тогтоосон нийт 15 шийдвэрийг гаргасан байдаг. Үүнээс хоёр шийдвэр нь хууль бус буюу үндэслэлгүйгээр иргэдийн зорчих эрхийг хязгаарласан гэж бид үзэж байна. Тухайлбал, гуравдугаар сарын 26 болон дөрөвдүгээр сарын 9-ний шийдвэрээс болж иргэд хохирсон. УОК хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээг дагаж мөрдүүлээд, үүний улмаас төлсөн төлбөр нь хохирол нь болсон гэж үзээд Давж заалдах шатны шүүхэд бид нэхэмжлэл гаргасан. Шүүх тавдугаар сарын 3-нд шийдвэрээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол хорионд орсон 24025 иргэний асуудал. Бид хариуцагчаар УОК-ыг татсан. Бид Дээд шүүхэд дахин нэхэмжлэл гаргаад явж байна. Хуралдаан өнөөдөр болно. Шүүх УОК-ын үйл ажиллагааг зөвтгөсөн өнцгөөс асуудалд хандаж, хууль зөрчсөн асуудлыг авч хэлэлцэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.