Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замд вагон унаж, осолдсон хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Үүнтэй холбогдуулан Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Осол өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт гарлаа. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй. Цуваанд 17 вагон явж байсан бөгөөд гурван хүн зорчиж явсан. Одоогоор тэдний биеийн байдал гайгүй байна.
Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээвэр хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэн, вагоны машинист согтуу байсан гэсэн дүгнэлт гараад байна. Зам чанаргүйгээс үүдэн осол гарсан гэх дүгнэлт гараагүй” гэлээ.