ОХУ-ын цэргийн дайчилгааны мэдэгдэл олон нийтийн томоохон эсэргүүцэлтэй тулсан энэ цаг үед дээрх мэдэгдэл тодорхой асуудал дагуулсныг Кремлээс хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгчийн зарлигийг буруугаар эргүүлсэн тохиолдол бий, бүх алдааг засах болно” гэж мэдэгджээ.
Цэргийн дайчилгааны тухайд “цэргийн туршлагагүй, эсвэл хэт өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй” хүмүүсийг дуудаж байгаа тухай олон хэвлэлүүд мэдээлж байна гэж Кремль шүүмжлээд байна. Түүнчлэн ОХУ-ын сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 1 сая хүртэлх хүмүүсийг армийн нөөцөөс татна гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл гэдгийг тодруулжээ.
Ийнхүү цэргийн дайчилгааны мэдэгдэл гараад долоо хонож байхад ОХУ-ын талаас мэдэгдэл хийж байгааг барууны хэвлэлүүд дамжуулж байна. Баруун болон Украины хэд хэдэн цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар В.Путин нөөцийн цэргүүдийг дуудах шийдвэр гаргасан нь Оросын цэргүүд Украинд байлдааны талбарт амжилтгүй байгааг харууллаа гэжээ.
Дайчилгааны тухай зарласнаас хойш Орос даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, 2000 гаруй хүн саатуулагдаад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC