Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр найз, улсын начин Э.Энхбатыг зодож, нас барахад хүргэсэн. Улмаар Э.Энхбат агсныг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шийтгэх тогтоол шүүхийн албан ёсны цахим хуудсанд албажиж оржээ. Тус шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь хүргэе.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн 1980 дугаартай шинжээчийн:
“…шинжилгээнд ирүүлсэн зүйлс: хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон үс
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон үсэн дээр цус илэрсэн. Шүлс илрээгүй. Үснүүд нь булцуугүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон үсэн дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн.
Үсэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Н.Т ын гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирохгүй.
Харьцуулах шинжилгээнд Э.Э-ын цусыг шинжилгээнд ирүүлээгүй тул.үсэн дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой харьцуулах боломжгүй…” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 161-163 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн 1974 дугаартай шинжээчийн:
“…шинжилгээнд ирүүлсэн зүйлс: хэргийн газраас хураан авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан аяганы хагархай, шилэн аяганы хагархай
Улаан өнгийн хээтэй шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай дээрх улаан хүрэн өнгийн толбонд цусны урвал өгсөн тул цус илэрсэн. Шилний хагархай дээр цус илрээгүй. Дээрх зүйлс дээр шүлс илрээгүй.
Улаан өнгийн хээтэй шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн.
Улаан өнгийн хээтэй шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Н.Т ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.
Харьцуулах шинжилгээнд Э.Э-ын цусыг шинжилгээнд ирүүлээгүй тул улаан өнгийн хээтэй шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой харьцуулах боломжгүй…” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 167-170 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн 1981 дугаартай шинжээчийн:
“…шинжилгээнд ирүүлсэн зүйлс: хэргийн газраас хураан авсан гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх амны цаасан дээр цусны урвал өгсөн тул цус илэрсэн. Шүлс илрээгүй.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх амны цаасан дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн.
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх амны цаасан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Н.Т ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй.
Харьцуулах шинжилгээнд Э.Э-ын цусыг шинжилгээнд ирүүлээгүй тул хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх амны цаасан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой харьцуулах боломжгүй…” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 173-176 дахь тал/
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 133 дугаартай “…Н.Т сэтгэцийн ямар нэг өвчингүй…болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…Н.Т нь хэрэг хариуцах чадвартай…” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дахь тал/
Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ХУ1-21-666
дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “…2.072.480 төгрөгийн үнэлгээ…” /5 дугаар хавтаст хэргийн 86-90 дэх тал/
Шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 95-97, 99-100 дахь тал/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний түүх №2467 /3 дугаар хавтаст хэргийн 182-194 дэх тал/
Гэрч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “…2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Э.Э нь ирэхдээ ухаангүй, нүд нээлттэй, дээш хялайсан, гар, хөл сул саажилттай, ямар нэг үг яриа хэлж чадахгүй, ухаангүй, нүд хөдлөхөөс өөр хөдөлгөөнгүй байсан…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/
Гэрч С.Г мөрдөн байцаалтад өгсөн: … 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Шангиралд Булган аймгийн нутгийн уулзалтад очсон. Би уулзалтаас 18 цаг өнгөрч байхад ажил руугаа гарсан. Надтай хамт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Э, улсын начин Э.Э нар манай ажил болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатад байдаг Наяд төвийн 9 давхрын 905 тоот оффис дээр 18 цаг 30 минутын үед ирсэн. Манай ажил дээр ирсний дараа улсын начин Э.Э утсаар Н.Т аваргатай ойр ойрхон утсаар яриад “миний найз хаана явна, ирж байна уу” гэж хоорондоо их найрсагаар ярьж байсан. Бид гурав уулзалтаас ирэхдээ бага зэрэг архи уусан байсан. Би оффиссын өрөөндөө 1 шил виски задалж бид гурав хувааж ууж байтал Н.Т аварга гаднаас Т.Г гэх эмэгтэйгийн хамт орж ирсэн. Тэгээд бид тав вискийгээ хувааж уусан. Тухайн үед оффис дотор манай байгууллагын зарим ажилчид байсан. Манай эхнэр Сэлэнгэ хамт ажилладаг учир би түрүүлээд харьж бай гээд явуулсан. Тэгээд бид нар вискигээ дуусгахад нэлээн согтсон байсан. Миний санаж байгаагаар уур амьсгал сайхан зодоон болох хэмжээний биш байсан. Э.Э бид хэдийг орхиод Т.Г гэх эмэгтэйгийн хамтаар гараад явсан. Тухайн үед начин Э.Э-ыг бүүр явчихлаа гэж бодож байтал нэлээн удаж байгаад Э.Э Т.Г нар буцаад ороод ирсэн. Дахин нэг виски задлахад би нэлээн согтчихсон байсан учир уугаагүй. Эхнэр хурдан ир гээд залгасан учир гэр рүүгээ жолооч Э.Ш аар хүргүүлсэн. Намайг явах гэж байхад Н.Т бид нарыг “явцгаа гар” гээд байсан. Э.Э-тай ярих зүйл байгаа юм байна гэж бодоод гарсан. Намайг явахад Э.Э , Н.Т хоёр үлдсэн. Намайг гадагшаа гарахад Т.Г 1 давхарт таараад дээшээ гарсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.
2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэгтээ:… Э.Э начин Н.Т аварга руу “миний найз хаана явна” гэж 2, 3 удаа их найрсаг ярьж байсан… Манай оффисын гадна болон дотор, модон хийцтэй хаалганууд кодоор цоожлогддог, дотор талаас цоожлох ямар ч боломж байхгүй. Харин гаднаас орохдоо код хийж онгойдог. Би гаднаас нь цоожлох ямар ч боломж байхгүй. Тухайн өдөр ярьсан утасны жагсаалтын авчирч өгч болно. Манай ажил дээр миний эхнэр бас ажлаа хийгээд сууж байсан. Намайг архи битгий уу эртхэн харъя наадуулаа явуул гэж хэлсэн. …Намайг оффисын өрөөнөөс гарах үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-137-р хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 71-77 дахь тал/
Гэрч П.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:.…2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны хуралд оролцохоор Булган аймгаас оролцох төлөөлөгчид цуглаад хурал хойшлохоор нь Шангирлад хоол идсэн юм. Булган аймгаас оролцох төлөөлөгчид болон УлаанБ хотод байдаг 10 гаран хүмүүс цуглаж хоол идсэн юм. Бид 19 цагийн орчимд тараад Э.Э С.Г бид гурав С.Г-ийн оффис дээр очиход ажилчид нь болон С.Г-ийн эхнэр ажлаа хийж байсан. Бид гурав С.Г-ийн өрөөнд юм яриад сууж байхад гаднаас Н.Т нь нэг сэтгүүлч эмэгтэй мөн Булган аймгийн харьяат Н.Б нарын хамт орж ирсэн. Бид нар юм яриад сууж байхдаа нэг шил виски хувааж уусан. Би 20 цаг өнгөрөөгөөд С.Г-ийн жолооч Төрөө гэдэг залуугаар гэр рүүгээ хүргүүлээд амарсан юм. Намайг явахаас өмнө Э.Э явлаа гээд түрүүлээд гараад явсан. Намайг явах үед Н.Т , С.Г хоёр үлдсэн. С.Г-ийн өрөөнд бид хамтдаа сууж байхад болон намайг явах үед хэрүүл маргаан зодоон болоогүй. …Маргаан болоход би хажууд нь байгаагүй. Намайг байхад Э.Э Н.Т хоёр маргалдаагүй. Ямар шалтгааны улмаас маргалдсан талаар би мэдэхгүй байна. Бид нар С.Г-ийн оффист юм яриад сууж байхдаа хоорондоо маргалдсан, ямар нэг байдлаар бие биенээ муулсан, өдөөн турхирсан, хэрүүл хийсэн зүйл болоогүй. Нутгийн хөгжлийн талаар ярилцсан….” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 140-148, 8 дугаар хавтаст хэргийн 114-118 дахь тал/
Гэрч Э.Ш ын мөрдөн байцаалтад өгсөн:“… 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуу монгол крапорацийн 9-р давхарт “Хангай констракшн” ХХК-ийн 905 тоот оффисын хойд талын өрөөнд 20 цаг өнгөрч байхад Н.Т аварга, Э.Э начин болон манай захирал С.Г нар архи уугаад сууж байсан. Би мэнд мэдчихээд арын өрөөнд ороод суусан. Би гоймон идэхээр сууж байтал манай захирал цаад талын өрөөнөөс гараад лифт дуудаад доошоо буугаад явахаар нь би хаачих гэж байгааг нь асуухад манай захирал С.Г надад “Э.Э , Н.Т нар хоорондоо ярих юм байгаа” гэнэ. Намайг “гараад яв” гэсэн гэж хэлэхээр нь би доошоо цуг буусан. Тэгээд захирал С.Г машинд ороод унтах шинжтэй байхаар нь гэр рүү нь хүргэж өгчихөөд иртэл цагдаа нар ирчихсэн манай оффис заваан болчихсон байсан. Манай оффис дээр надаас гадна Н.Т аварга, Э.Э начин болон манай захирал С.Г нар байсан. … П.Э ыг гарсны дараа удаагүй захирал С.Г гарч ирээд “явж бай гэж байна, явъя” гэхээр нь би хамт лифтээр доош буусан. Манай байгууллагад хоёр согтуу хүн үлдсэн. Би оффис хариуцаж ажилладаг учир цагдаа дуудаж гаргах санаатай цагдаад “энд зодоон болох гээд байна” гэсэн дуудлагыг 20 цаг өнгөрч байхад өгсөн. Захирал С.Г хамт гарахад өрөөнд байсан хүүхэн /Т.Г / гадаа зогсож байсан. Захирал С.Г машинд суугаад би Т.Г ыг дагуулаад 9 давхарт буугаад оффисын хаалгаар оруулж өгөөд буцсан. Намайг оффисоос түрүүлээд гаргасан. Захирал С.Г гарч ирээд “намайг бас гарч бай яв гэнээ. ярих зүйл байна, юу ч гэсэн цагдаа дууд” гэсэн. Миний харснаар Э.Э , Н.Т хоёр хоорондоо тэврэлдээд “чи яасан юм бэ найзаа” гээд байсан. Намайг ажлын өрөөнөөс гарч ирэхэд захирлын өрөөний хаалга онгорхой байсан Н.Т Э.Э-ын бэлхүүсээр тэвэрчихсэн намайг “гарч бай” гэсэн. Би энэ байдлыг хараад цагдаад дуудъя гэж бодсон. Мөн захирал намайг цагдаа дууд гэж хэлсэн. Оффисын эд зүйлийг би хариуцдаг учир буцаад ирэхэд согтуу хүмүүс өрөөнөөс гарахгүй байх гэж бодсон. Намайг Н.Т аварга “гарч бай” гэж хэлэхэд өрөөний эд зүйл зүгээр харагдаж байсан. Би захирал С.Гал-Эрдэнийг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан…..”гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149-157-р хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 97-100 дахь тал/
Гэрч Т.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “ … Монгол Улсад Олимпын наадмыг шууд дамжуулах эрхийг 13 телевиз нийлж авсан. Үүнтэй холбогдуулан 13 телевизийн захирлууд ярилцлага өгөөд нэвтрүүлэг бэлдээд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Н.Т аваргаас ярилцлага авахаар 15 цагт Олимпын хороон дээр очсон боловч тэрээр 16 цагт ажил дээрээ ирсэн. Тэгээд Н.Т аас ярилцлага авч дуусаад би үлдээд Н.Т аваргатай Олимпын хороотой яаж хамтарч ажиллах бэ, санхүү, ивээн тэтгэлэг, мөнгө яаж босгох бэ гээд ярилцах явцад нарын бичгийн дарга гэх эмэгтэйг дуудаад хойд талын өрөөнд виски бэлдүүлж задлуулсан. Уг вискийнээс надад бас аягалж өгөхөөр нь би уугаагүй. Харин аварга Т уг вискинээс 2 хундага уучихаад намайг “нэг компаний захиралтай уулзуулна, хамт явъя, машинаа араас дагаад явуулчих, миний машинд суучих” гэхээр нь би Н.Т ын машинд суугаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төвийн 9 давхрын 905 тоотод очсон. Уг газарт ороход компанийн захирал гэх нэг залуу, нэг ахимаг настай хүн, Улсын начин Э.Э нар виски уугаад сууж байсан. Тэд нар Н.Т аваргыг хүндлээд “дээшээ суу” гээд вискинээс хийж өгөөд ууцгаасан. Н.Т аварга бид хоёрыг очиход тэнд байсан хүмүүс архи уучихсан бага зэргийн согтуу байсан. Тухайн үед миний гар утас руу хүн залгаад байхаар Н.Т аварга миний утсыг авчихсан. Н.Т аварга миний утасны дуудлагыг аваад “З байхгүй байна” гэж хариулаад салгаад байсан. Намайг нойл орчихсон хойгуур манай жолооч ах орж ирээд миний гар утсыг Н.Т аваргаас “авъя” гэхэд өгөөгүй байсан. Би начин Э.Э-тай ярилцаж байгаад хамт гараад “миний гар утсыг аваад өгчих, Н.Т аварга согтчихсон байна” гэж гуйгаад ярилцаж байгаад буцаад орж ирээд явах гэсэн чинь Н.Т миний цамцнаас зууралдаад байхаар нь би утсаа үлдээгээд гарсан. Гадаа найз Баярмаа, Болороо хоёр ирсэн байхаар нь уулзчихаад өөрийн гар утсаа Н.Т аас авахаар буцаад ороход компаний захирал гэх залуу үүдэнд байсан. Дотор Н.Т аварга, Э.Э нар сууж байсан. Н.Т аварга нэлээн согтчихсон бололтой байсан. Тэгээд би гар утсаа авъя гэхэд өгөхгүй байсан. Тэгээд бид нар буцаад ороход Н.Т , Э.Э хоёрын өрөө түгжчихсэн дотор нь түжигнээд чанга чимээ гараад байсан. Бид нар “хоорондоо зодолдож байна, яах уу” гэж байтал Н.Т ын жолооч ах ороод ирэхээр нь “энд зодоон болоод байна. Хаалгыг нь онгойлгооч, эвдээд онгойлгочих” гээд хаалгыг нь эвдээд дотогш ороход өрөөний эд зүйлийг эвдчихсэн. Өрөөний зүйн буланд Н.Т аварга, Э.Э-ыг доороо хийгээд дарчихсан байдалтай байсан. Э.Э буйдангийн цаагуур орчихсон байсан тул надад харагдахгүй. Н.Т эргэж хараад инээгээд “зүгээр, зүгээр санаа зоволтгүй” гээд байсан. Н.Т гартаа ямар нэг зүйл бариад Э.Э-ын дээр гарчихаад гараараа заамдаад Э.Э-ыг дарчихсан байсан. Э.Э буйдангийн цаагуур орчихсон байсан тул харагдахгүй хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. Н.Т ын нүүр амнаас нь цус гараагүй байсан. Тухайн өрөөний ширээ, эд зүйл нь эвдэрчихсэн замбараагүй байсан… “ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 160-162, 8 дугаар хавтаст хэргийн 91-96 дахь тал/
Гэрч О.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн: “… 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн орчимд хамт ажилладаг О.Б эгч “захирлыг очиж авчаад ирье гар утсыг нь нэг хүн аваад байна” гээд бид хоёр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төв дээр очоод 9 давхарт гарахад цахилгааны шатны өөдөөс харсан өрөөний үүдэнд “ЕТ/” телевизийн захирал Т.Г зогсож байсан. Миний гар утас энэ өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэр өрөө нь цоожтой байсан. Хаалганы цаана хүмүүс хоорондоо маргалдаад зодолдох чимээ гараад байсан хэн гэдгийг нь мэдээгүй. Нэг нь “пизда минь” гээд дуугараад чанга дуу чимээ гараад зодолдож байх шиг байсан. Өрөөний цаана нэг л хүн дуугараад байсан. Өөр хүн дуугарахгүй болохоор нөгөө хүн нь бараг үхсэн юм болов уу гэж бодоод энэ хаалгыг хурдан онгойлгомоор байна гэж хэлсэн. Тэгтэл 55-60 орчим насны эрэгтэй хүн ирээд бид 4 хаалга онгойлгох гэж оролдоод дийлээгүй. Тэр ах “дийлэхгүй юм байна, цагдаа дуудъя” гээд холдсон. О.Б Т.Г бид 3 хаалгыг хөшиж байгаад онгойлгоод дотогш ороход өрөөний дотоод хэсэг эмх замбараагүй. Доторх эд хогшил хагарсан байдалтай. Үүдний хэсэгт Н.Т аварга хамт байсан эрэгтэй хүний дээр нь гарсан байдалтай согтуу байсан. Н.Т аваргын өмсөж байсан хувцас нь цус болоод нүүр нь цус болоод гараараа арчсан байдалтай байсан. Н.Т ын аваргын доор нь хэвтэж байсан хүний нүүрийг нь хараагүй хувцас нь болоод үүдний хэсэг тэр чигтээ цус болсон байсан. Нүд хальтираад сайн харж чадаагүй. Тэр хүн ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй хэвтээд байсан. … Н.Т аварга бид нар руу харахаар нь бид нар “болиоч ээ” гэж хэлсэн чинь араас хаалга онгойлгох гэж байсан 55-60 орчим насны эрэгтэй хүн орж ирэхээр нь би “Н.Т аваргыг холдуулаач ээ” гэж хэлсэн. Тэр ах Н.Т аваргыг татаад дийлэхгүй байсан. Тэр ах “би айгаад чадахгүй юм байна” гэж хэлсэн. Би тэр үед Т.Г захирлын гар утас руу 20 цаг 47 минутад өөрийнхөө утаснаас залгасан чинь Н.Т аваргын өмсөж байсан өмдний халаасанд дуугарсан. Би Т.Г ын гар утсыг Н.Т ын өмдний арын халааснаас аваад коридорт гараад зогсож байхад хамт байсан ахын гар нь цус болоод “би чадахгүй юм байна, намайг ойртуулахгүй юм байна” гэж хэлээд зогсож байхдаа “Н.Т аваргын доод талд хэвтэж байгаа хүн зүгээр болов уу, яана дуугарахгүй байна ш дээ” гэж хэлсэн чинь тэр хүн “ёо ёо” гээд дуугарах шиг болсон. Тэгээд бид нар “яах уу” гээд зогсож байгаад цахилгаан шатанд суугаад доош бууж байхад эрэгтэй эмэгтэй 2 цагдаа зөрөөд дээш гарсан…..” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 164-169, 8 дугаар хавтаст хэргийн 139-140 дахь тал/
Гэрч О.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн: “… Би 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 01-р хороо 120-н мянгатын Залуу монгол корпорацын 9-р давхарт найз Т.Г ыг авах гээд манай ажлын сэтгүүлч О.Б ийн хамт очсон. Их наяд плазагийн гадаа манай ажлын жолооч Ч.Э ах Хонда инсайт маркийн хар саарал өнгийн /дугаарыг нь санахгүй байна/ машинтайгаа Т.Г ыг хүлээж байсан. Ч.Э ах надад “дотор хүмүүс зодолдоод байх шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхтайван ахыг гэр рүү нь явуулсан. Би “О.Б тэй хамт Т.Г ыг аваад явъя” гэж хэлээд дотор оффисын хаягийг нь Энхтайван ахаар заалгаад 9-р давхарт гартал “Хангай констракшн” гээд оффисын өрөө байсан. Яваад ороход газарт эд зүйл хагарчихсан манай найз Т.Г цоожтой хаалга цохиод зогсож байхаар нь би ₮хүүе ээ З юу болов оо, чи” гэж хэлсэн чинь Т.Г “миний утас дотор байгаа. Эд нар дотор зодолдоод байна” гэж хэлсэн. Гаднаас нь сонсоход эд зүйл эвдрээд байгаа юм шиг аймар чанга шуугиан гараад байсан. Хаалгыг нь эвдэх гээд дийлэхгүй байсан. Гэтэл гаднаас нэг настай ах ороод ирсэн. Миний харснаар олимпын хорооны жолооч ах байх шиг байсан. Тэр ахтай нийлээд хаалгыг бараг эвдээд онгойлгосон. Тэгээд өрөө рүү шагайсан чинь Н.Т аварга нэг хүний дээр сууж байсан. Хоёулаа цус нүжтэйгээ холилдчихсон аймар болчихсон байсан.
..Тэгээд бид нар салгах гээд ойртох гэсэн чинь Н.Т “бүгдийг чинь ална шүү” гэж орилсон. Тэгэхээр нь би айгаад нөгөө ахад “та салгаач ээ” гэж хэлсэн чинь нөгөө ах ороод удаагүй гарч ирэхдээ гар нь цус болчихсон гарч ирсэн. Буцаж тийшээ ороогүй. Бид хэд найз Т.Г ын гар утсыг олж авах гээд залгатал Н.Т ын халаасанд гар утас нь дуугараад байсан. О.Б Н.Т т мэдэгдэхгүй эвтэйхэн халааснаас нь авчихсан. Тэгээд бид нар утсаа олоод авсан юм чинь гээд явах гэтэл хүн чанар зулгаагаад явж чадаагүй. Б найруулагч руу залгаад болж байгаа явдлыг хэлсэн. Б найруулагч ирэх гэж байгаа гэхээр нь бид 3 гарч явсан. Биднийг явах үед 2 цагдаа гаднаас зөрөөд орж байсан…. Тэр өрөөнд баруун гар талын хананы харалдаа Н.Т дээр нь гараад сандаалаад суучихсан. Харин доор нь нэг хүн доошоо харчихсан хоёулаа толгой нүүрээрээ цус болчихсон байдалтай байсан. Бид хэд “хүүшээ наад хүн чинь үхчихсэн юм биш биз дээ” гээд орилсон. Тэгсэн чинь нэг нь “амьсгалж байна, амьсгалж байна” гэж хэлж байсан. О.Б , Т.Г , нөгөө жолооч ах бид дөрвийг хаалга эвдээд ороход дотор тэр хоёр зодолдохоо больсон. Эхлээд хаалганы цаанаас сонсоход баахан түчигнээн начигнаан болж байсан юм. …” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 170-178, 8 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал/
Гэрч Ч.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн:… 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд ЕТ/ телевизийн захирал Т.Г над руу залгаад “та Олимпын хороон дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би олимпын хорооны гадаа хүлээгээд сууж байсан чинь 18 цагийн орчимд Н.Т аварга, захирал Т.Г хоёр гарч ирээд Н.Т аварга өөрийнхөө машинд Т.Г ын хамтаар суугаад “жолооч нь машинаа бариад намайг араас дагаад яв” гэж хэлсэн. Би араас нь машинтайгаа дагаад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хуралдай нэртэй газрын гадаа очоод зогссон. Н.Т аварга, Т.Г хоёр дотогш орсон. 19 цагийн үед манай телевизийн албаны дарга О.Б над руу утсаар яриад “Т.Г захирал хаана байна, гар утсыг нь өөр хүн аваад байна” гэхээр нь би Т.Г захирал, Н.Т аварга хоёр дотогш орсон. Би гадаа байна” гэж хэлсэн. Би 0001 дугаартай хар өнгийн бенз маркийн авто машины жолооч дээр очоод “Н.Т аварга хаана байна” гэж асуухад “энэ Наяд гэдэг нэртэй барилгын 9 давхарт байгаа” гэж хэлсэн. Би цахилгаан шатаар 9 давхарт гараад цахилгаан шатны өөдөөс харсан өрөө рүү ороход Н.Т аварга, эрүүндээ сахалтай нэг залуу бас нэг залуугийн хамтаар сууж байсан. Би “Т.Г захирал хаана байгаа юм” гээд асуусан чинь Н.Т аварга “танай захирал чинь гараад явсан мэдэхгүй” гэж хэлсэн. Би “Т.Г захирлын гар утсыг нь авах гэсэн юм” гэхэд гар утас нь орон дээр байсан. Н.Т аварга “гар утсыг нь өгөхгүй” гэж хэлэхээр нь би гараад О.Б д “гар утас нь Н.Т аварга дээр байна. Т.Г захирал өөрөө байхгүй байна: гэж хэлсэн. Удалгүй О.Б О.Б нар ирээд надаас “Т.Г захирал хаана байна” гэхээр нь би “энэ барилгын 9 давхарт байгаа” гэж хэлсэн чинь “та яв яв” гэж хэлэхээр нь би явсан. Би захирлыгаа асууж хальт орсон. Намайг ороход хэн нэгэн хүнтэй муудалцаагүй…”
“…би машинаасаа буугаад тамхи татаж байгаад Наяд төвийн 9 давхар руу харсан чинь нэг цонх нь ямар нэгэн хөшиг байхгүй 2 хүн зодолдож байгаа харагдаж байсан. Миний харснаар цагаан өнгийн фодволк өмссөн хүн бол Н.Т аварга хэн нэгэн хүнийг цохиод байгаа гарны үйлдлээр нь харсан. Намайг хараад зогсож байхад ЕТ/ телевизийн албаны дарга О.Б сэтгүүлч О.Б нар ирэхээр нь би тэр 2-т “энэ хардагдаж байгаа барилгын 9 давхарт зодоон болоод байна” гээд өөрийнхөө харсан цонхыг гараараа зааж өгөхөд Н.Т аварга бас нэг хүнийг цохиж байгаа үйлдэл харагдаад байсан. … би Наяд төвийн 9 давхарт гараад өрөө рүү ороход Н.Т аварга цагаан өнгийн фодволктой сууж байсан. Би “захирал Т.Г ын гар утсыг авъя” гэж хэлэхэд надад “өгөхгүй” гэж Н.Т аварга өөрөө хэлсэн учраас би тэр хүний царай төрх болон өмсөж байсан хувцсыг сайн харсан учраас гадаа зогсож байхдаа Н.Т аварга хэн нэгэн хүнийг цохиж зодож байгааг таньсан… “ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 180-189 дэх тал/
Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “… 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс Вилл хотхоноос өглөө 07 цагийн орчимд цэцэрлэгт хүрээлэнд очиж гүйх гээд явж байхад манай Булган аймгийн Сайхан сумын харъяат Н.Т аваргатай тааралдсан. …18 цаг 15 минутанд Н.Т руу залгаад “ах нь машиныг чинь хаана аваачаад өгөх вэ?” гэж асуухад “та миний ажил болох Олимпын хороон дээр аваад ир” гэхээр нь би “за” гээд ажил дээр нь очсон. Н.Т замын эсрэг талд харагдаж байсан Зүч нэртэй барилгын 9 давхарт “машин аваад ирээрэй” гэж хэлсэн. Н.Т өөрөө алхаад зам гараад явсан. Би Н.Т ын машиныг унаад Жетро худалдааны төвийн урд талд байрлуулчихаад Зүч нэртэй барилгын хажуугийн Наяд гэсэн нэртэй барилгын 9 давхарт гарахад “Хангай” гэсэн нэртэй цахилгаан шатны өөдөөс харсан өрөө руу ороход Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчийн дарга П.Э , улсын начин Н.Э , Н.Т аварга, С.Г , цагаан өнгийн хувцастай эмэгтэй нийт 5 хүн хоорондоо юм яриад сууж байсан. Би зүс таних хүмүүстэйгээ мэндэлсэн чинь Н.Т аварга намайг “суу Батсуурь ахаа” гэж хэлээд М.Гал-Эрдэнэ надад виски хийж өгөхөөр нь “ах нь машин барьж байгаа уухгүй” гэж хэлээд ширээн дээр тавьсан. Тэгэхэд хоорондоо юм яриад чанга дуу чимээтэй байхаар нь би гараад ариун цэврийн өрөө рүү орчихоод гарч байхад улсын начин Э.Э надтай таараад “Батсуурь ахаа таны бие сайн уу?” гэхээр нь “дүүгийн ажил сайн уу?” гэж асуусан чинь Э.Э миний ажил сайн гэж хэлсэн. Би буцаад Н.Т аваргын байсан өрөөний үүдэнд сандал дээр хүлээгээд сууж байгаад гадаа гараад эргэж орж ирээд Н.Т аваргад машины түлхүүрийг нь өгье гэж бодоод буцаад орсон чинь кордиорт Н.Т аваргатай таарсан чинь хамт С.Г хажууд нь байсан. Н.Б ахаа би энд ажил ихтэй байна гэхээр нь би машиныг түлхүүрийг нь өгөөгүй гараад явсан. Би машинд сууж байгаад цаг харсан чинь 20 цаг болсон байхаар нь Н.Т аварга дээр очоод явъя гэж хэлэх гэсэн чинь С.Г гадаа зогсож байхаар нь би “Т яасан бэ? гарч ирэх болж байна уу? гээд асуусан чинь С.Г бид нарыг гарч бай” гэж хэлээд Э.Э-тай үлдсэн гэхээр нь цахилгаан шатанд суугаад дээшээ гараад очиход өрөөний хаалга цоожтой хүн байхгүй байсан. Дотор нь ноцолдох дуу чимээ гараад байхаар нь би хаалгыг нүдээд онгойлгох шинжгүй байхаар би буцаж гараад С.Г дээр очоод “энэ дотор юу болоод байгаа юм бэ? хоорондоо зодолдоод байх шиг байна чи орохгүй юм уу?” гэж хэлсэн чинь С.Г “мэдэхгүй ахаа, миний өрөөний тавилга будаа болж байх шиг байна” гэхээр нь би нутгийн дүү Т руу залгаад болсон үйл явдлыг хэлээд Н.Т Э.Э 2 хоорондоо зодолдоод байх шиг байна гэж хэлсэн чинь “би Сансарт явж байна” гэхээр нь “чи ирэхгүй бол болохгүй юм байна аа” гэж хэлэхэд Т “за би одоо очлоо” гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед цаг 20 цаг 50 минут болж байсан. Тэгээд би буцаад дээш гартал 3 эмэгтэй хаалгыг нь онгойлгож чадахгүй айсан байдалтай байхаар нь би хаалганы бариулыг нь хөшөөд онгойлгосон чинь Э.Э цаашаа хараад дөрвөн хөллөсөн байдалтай, Н.Т хажуу талд нь түшсэн байдалтай цус болсон байхаар нь би Н.Т ыг татсан чинь над руу харахад нүүр нь цус болсон, толгойноос нь цус гараад нүүр рүү нь урсаж байсан. Энэ байрны хүмүүсийг дуудаад өгөөч гэхээр нь би за гээд Н.Т ыг татсан чинь гартай ваар бариад босоод ирэхээр нь би ваарыг гарнаас нь салгаад цааш шидсэн. Би өрөөнөөс гараад доош гүйхэд нөгөө 3 эмэгтэй үлдсэн. Би гадаа гараад С.Гал- Эрдэнийг хайхад байхгүй байсан. Би сандраад Т руу залгахад “би ирсэн байна” гэсэн. Би буцаад 9 давхар руу гарахад Т болон шар өнгийн пальто өмссөн эрэгтэй хүн байсан. Одоо бодохоор Херогийн Б гэдэг залуу байсан. Хажууд нь эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа ирээд Н.Т тай юм яриад зогсож байсан. Н.Т “Батсуурь ахаа энэ байрны эзнийг дуудсан уу?” гэж асуусан чинь хажууд нь байсан цагдаа та гараад энэ байрны эзнийг олоод ир гэхээр нь би доош буусан. С.Г П.Э нарыг хайсан боловч байхгүй байхаар нь би сандраад миний зүрх өвдөөд Н.Т ын машиныг нь бариад гэрийнхээ гадаа очсон. Би замдаа Т руу залгасан чинь “бид нар Гэмтэл дээр байна та яаж байна бие зүгээр үү? гэж асуусан. Тэгээд би гэртээ унтаж амарсан…” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 192-197, 8 дугаар хавтаст хэргийн 78-81 дэх тал/
Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:“ … 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд Булган аймгийн Н.Б гэдэг ах над руу залгаад “Н.Т Э.Э 2 муудалцаад байна, хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь би “хаана очихын хэн хэн байгаа юм, юу болсон юм, надад тайлбарлаад хэлээд өгөөч” гэж хэлсэн. С.Г оффис дээр байна гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төвийн гадаа очоод машинаа байрлуулаад орох гэж байхад Э.Э-тай хамт яваад байдаг Тулга гэдэг ах байсан. Би Тулга ахаас “юу болоод байгаа юм бэ, ахаа” гээд асуусан чинь “Н.Т Э.Э 2 хоорондоо зодоон хийсэн юм шиг байна” гэсэн. Би Тулга ахыг “алив хамт орцгооё” гээд дагуулаад цахилгаан шатанд суугаад 9 давхарт гарахад цахилгаан шатны өөдөөс харсан дугаар номерыг нь анзаараагүй өрөө рүү нь орсон чинь Н.Т , Херогийн Б.Б , Н.Я , эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа, Э.Э доошоо харсан байдалтай нил цус нөж болсон байхаар нь сандраад ариун цэврийн өрөөнөөс цаас аваад шилтэй вискийг аваад цаасанд шингээгээд Я Э.Э-ын толгой хэсэгт нь дараад цус алдаж байгааг нь тогтоох гэж оролдсон. Би түргэн дуудсан юм уу? гэж асуусан чинь түргэн дуудсан гэж хэлсэн. Удалгүй Э.Э-ын эхнэр миний үеэл Б.Н орж ирээд уйлаад “алсан байна ш дээ, Н.Т аа чи яагаад миний нөхрийг ийм болгож байгаа юм” гээд орилоод байж байхад Э.Э тэр үед хагас ухаантай хөрвөөгөөд байсан. Тэр үед хэн гэдгийг мэдэхгүй “тархиндаа гэмтэл авсан юм чинь хөдөлж болохгүй шүү” гэж хэлсэн. Бид нар “Э.Э-аа хөдөлж болохгүй шүү” гэж хэлээд байж байхад яаралтай түргэн тусламжийн 103 эмч ирж үзээд толгойг нь боогоод даралтыг нь үзээд “яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэж хэлсэн. Эмч орж ирэхдээ нацилкгүй орж ирсэн тул бид нар сандал дээр суулгаад доош буулгаад гадаа нацилкэн дээр хэвтүүлээд Б.Б , Н.Я , И.Тулга бид нар түргэний машинд суулгахад Тулга ах машинд суугаад Э.Э-тай хамт явсан. …түргэний машин Гэмтлийн эмнэлгийн үүдэнд ирэхээр нь бид нар өргөөд дотогш оруулсан. Би Н.Б ахыг урьд өмнө сандарсан байхыг нь хараагүй над руу яриад хурдан ирээрэй ахын дүү Н.Т Э.Э 2 муудалцаад байна гэж хэлсэн. Өрөөний хойморь хэсэгт буюу С.Г-ийн өрөөнд Э.Э доошоо харсан байдалтай, Н.Я толгой дээр нь гараараа дараад цусыг нь тогтоож байсан. Н.Т миний толгойг цохисон байна гээд өмсөж байсан хувцас, нүүр нь цус болсон байсан. Э.Э-ыг эрүүл согтуу аль нь байсныг мэдэхгүй доошоо хараад цус болсон байдалтай хэвтэж байсан. Н.Т согтуу байсан. …” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 209-212 дахь тал/
Гэрч Н.Я-ын мөрдөн байцаалтад өгсөн:… 2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой манай хадам нас бараад хадмынхаа гэрт байж байхад Б.Б ах утсаар яриад Э.Э , Н.Т хоёр зодолдож байна гэсэн сураг гараад байна хоёулаа очиж салгахгүй бол болохгүй байна, Зүч зочид буудал дээр хүрээч, гэрээсээ гарч байна гэсэн. Би Зүч зочид буудал дээр ирээд Б.Б ахтай уулзаад Зүч зочид буудал руу орох гэсэн чинь ажиллахгүй байсан. Тэгээд машины зогсоол дээр явж байсан чинь И.Г ахтай таараад Э.Э нар хаана байгаа юм гэсэн чинь Зүч зочид буудлын хойд талын оффис дотор байгаа гэсэн. Тэгээд Б.Б ах, И.Г бид гурав дотогш ороод 9 давхарт гараад өөдөөс харсан хаалга руу ороход 2 цагдаа зогсож байсан. Цаашаа өрөөнд орсон чинь эд зүйл нь эвдэрсэн, цус болчихсон, хаалгаар ороход баруун талын буланд Э.Э доошоо харчихсан ямар нэг үг хэлэхгүйгээр орилоод байсан. Тэгээд Б.Б ах бид хоёр 103 түргэн тусламж дуудсан юм уу гэхэд цагдаа хариуд нь Н.Т хувийнхаа эмчийг дуудна байж бай” гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр “юу гэж тийм юм байдаг юм, одоо түргэн тусламж дууд” гээд 103 утас руу залгаж түргэн тусламж дуудсан. Э.Э цус их алдаад байх шиг байхаар нь цусыг тогтоох гээд оролдсон. Э.Э-ыг анх харахад толгой хэсэг нь цус болчихсон, хажуу тийш болгоход ам, хамар, дагз хэсгээс нь цус гараад байсан учир бохир орж магадгүй гээд хажуу талд байсан тал шилтэй архиар нойлын цаасаа ариутгаж хамар амыг нь цэвэрлэсэн. Би И.Г ахад “Э.Э-ын эхнэрт нь хэлээ, эхнэрийг нь дууд” гэж хэлсэн. Тэгж байтал удалгүй Н.Т дунд талын өрөөнд орж ирчихсэн зогсож байсан. Би тухайн үед Н.Т т “яагаад ингэж байгаа юм бэ” гэсэн чинь Н.Т миний өөдөөс Э.Э-ын талд ороод байгаа юм үү гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хажууд Б ах эрүүл мэндийн яам руу яриад байх шиг байсан. Б ах Н.Т ыг цааш нь түлхээд авч гараад удалгүй ороод ирсэн. Э.Э хөдлөөд байхаар нь хөдлөхгүй байлгах гээд хөлөөрөө түшээд цагдаагийн хамт хараад байж байхад Б.Т гаднаас орж ирсэн. Б.Т ыг би нойлын цаас аваад ир гээд дахин нойлын цаас авчруулаад шилтэй архиар ариутгаж Э.Э-ын нүүр амыг цэвэрлэсэн. Би 103 түргэн тусламж дуудсан учир над руу залгаж хаягийг асуухаар нь хэлж өгсөн. 103 түргэн тусламж ирж байгаа юм чинь голын өрөөнд Э.Э-ыг хэвтүүлэе гэж зөөлөн өргөөд голын өрөөнд оруулсан. Э.Э нь доороо хөдөлж хөлбөрсөөр байгаад хаалганы хажууд ирсэн байсан учир ойрхон зайд Т , цагдаа бид хэд өргөөд голын өрөөнд хэвтүүлсэн. Э.Э-ын ам хамарнаас гарч байсан цус нь багассан. Тэгж байтал Э.Э-ын эхнэр гаднаас нэг эмэгтэйгийн хамт орж ирээд “та нар миний нөхрийг яачихсан юм бэ” гээд орилсон. Б.Б ах бид нар тусламж үзүүлээд байж байна гэсэн. Тэгсэн нэг нь “Н.Т ийм болгосон” гэж хэлсэн. Э.Э-ын эхнэр Н.Т ын өөдөөс хашигчаад байсан. Удалгүй 103 түргэн тусламжийн эмч орж ирээд бид нарыг хойшоо бол гэсэн. Би эмч ирсэн юм чинь гээд гараа угаах гээд нойл явахад Н.Т харагдахгүй байсан. Би гараа угаачихаад ороод ирэхэд эмч нар Э.Э-ын толгойд боолт хийчихсэн, тариа хийгээд байх шиг байсан. …бид нар Э.Э-ыг өргөж лифтээр 1 давхарт бууж гадаах хаалганы хажууд очиж насилк дээр хэвтүүлж түргэний машинд оруулсан. Түргэний жолооч нэг хүн л сууж явна гэж байсан. Хэн хамт явсныг мэдэхгүй байна. Би Б.Т ыг дагаад явчих, найз нь ажил явдалтай байгаа учир очихгүй бол болохгүй гэж хэлсэн. Б.Т за тэгье гээд үлдсэн. Би Б.Б ахын хамт машинд сууж байхад цагдаа ирээд Н.Т “хаачив” гэсэн. Тэгэхээр нь цуг байж байгаад Э.Э-ыг авч гарч ирсэн биз дээ, Н.Т ыг мэдэхгүй гэж хэлсэн….”гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215-217 дахь тал/
Гэрч И.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2021 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд хуурай дүү Э.Э над руу залгаад “та завтай юу 2-лаа хамт ажил хөөцөлдөх хэрэг байна. Та манай гэрт хүрээд ирээч” гэхээр нь би Э.Э-ын гэрт очсон. …18 цагийн орчимд Э.Э над руу залгаад “ахаа би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүч рүү хөдлөөд явж байна, та араас хүрээд ирээч” гэхээр нь би “за” гээд Э.Э-ын хэлсэн газарт очсон. Би Э.Э руу залгаад “ах нь ирчихлээ” гэж хэлсэн чинь “за та байж байгаарай” гэж хэлсэн. Би машиндаа сууж байсан чинь Э.Э над руу залгаад “ахаа та байгаа биз дээ” гэхээр нь би “байж байна хүлээж байна” гэж хэлсэн. Би цагаа харсан чинь 21 цаг болсон байсан. Би Э.Э руу залгасан чинь гар утсаа авахгүй байсан. Би дахиад 5-10 минутын дараа залгасан чинь Э.Э бас утсаа аваагүй. Би тамхи татах гэсэн чинь тамхи дууссан байхаар нь би Жетро дэлгүүр орж тамхи авчихаад гараад алхаж байхад миний ард херогийн Б.Б , Н.Я 2 ирж явсан. Би Б.Б Н.Я 2-той уулзсан чинь “энд юу болоод яагаад байгаа юм” гээд надаас асуухаар нь би “юу болсон юм яасан юм” гээд асуусан чинь Н.Я “алив И.Г ахаа 3-лаа дээшээ гаръя” гэж хэлээд бид 3 цахилгаан шатанд суугаад 9 давхарт гарсан чинь өөдөөс харсан онгорхой хаалга байсан. Тэр хаалга руу орсон чинь эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа байсан. Би цааш яваад орсон чинь Э.Э доош харсан байдалтай 4 хөллөөд орилоод цус болсон хэвтэж байсан. Тэгэхээр нь би “юу болов яасан” гээд орилоод Э.Э-ыг татсан чинь нүүрэн хэсэг нь танигдахын аргагүй цус болоод толгой нь хагарсан байсан. Би айгаад яана гэж хэлсэн чинь Н.Я 2 цагдаагаас та нар түргэн дуудсан уу? гэж асуусан чинь тэр 2 цагдаа “Н.Т аварга өөрийнхөө хувийнхаа эмчийг дуудна гэж хэлсэн ш дээ” гэж хэлсэн чинь Н.Я намайг та ариун цэврийн өрөөнөөс нойлын цаас аваад ир гэхээр нь би “за “гээд цаас авчирч өгсөн. Н.Я өөрийнхөө гар утсаар яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгч байсан. Н.Я надаа хандаж “ахаа та яаралтай Э.Э-ын эхнэрийг дууд” гэхээр нь би “за” гээд гар утсан дээрээ Э.Э-ын эхнэр Б.Н ийн гар утсыг хайгаад олоогүй. Би тэр үед сандраад балмагдаад шоконд орсон байсан. Би цахилгаан шатанд сууж доош буугаад өөрийн төрсөн охин Б.Ариунжаргал руу залгаад Б.Н эгчийнхээ фэйсбүүк руу нь залгаад “аав руугаа яаралтай ярь” гэж хэлсэн. Би хуурай дүү Тулга руу залгаж Б.Н рүү яаралтай залга гэж хэлчихээд буцаад орох гэхэд Б.Т тай таарсан. Бид 2 цахилгаан шатанд суугаад дээш гараад цахилгаан шатнаас буухад Н.Т бид 2-ын өөдөөс гараад ирсэн. Тэгтэл Н.Т над руу харснаа “чи яах гэж яваа юм, чамайг хэн дуудсан юм, хэнийг авах гэж яваа юм” гээд миний зүүн бөөр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би сая энэ жил бөөрний хагалгаанд орсон. Би бөөрөө дараад доош хатиралдаад тонгойсон чинь Б.Т Н.Т ыг аваад цахилгаан шатанд суугаад доош цуг буусан. Би Э.Э-ын байсан өрөө рүү ороод цусыг нь тогтоох гээд цаасаар дарж байхад Б.Н над руу залгаад “ахаа хаана юм бэ? би ирчихлээ, би олохгүй байна” гэхээр нь Б.Н ийг авах гээд доош буугаад Б.Н т хандаж “чи ороод орилж болохгүй шүү, Э.Э хүнд зодуулаад эвгүй болсон байна шүү гэж хэлсэн чинь “за ахаа” гэсэн. Би Б.Н ийг цахилгаан шатанд суулгаад “9 давхарт буугаарай” гэж хэлсэн. Би гадаа үлдээд тамхи татаж байсан чинь яаралтай түргэн тусламжийн 103 эмч ирэхээр нь дагуулаад дээш гараад эмчтэй хамт Э.Э-ын толгойг нь боогоод тариа хийгээд Н.Я , Б.Б , Б.Т аа, 103 эмч, жолооч бид 5 сандал дээр суулгаад доош буулгаж машинд суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан…. ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 220-223 дахь тал/
Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:“…2022 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд сэтгүүлч эмэгтэй залгаад “Н.Т , Э.Э хоёр маргалдаад муудалцаад байна” гэхээр нь би Н.Т тай утсаар ярьсан чинь “гэртээ байна” гэсэн. Тэгтэл сэтгүүлч эмэгтэй дахин залгаад “та ирэхгүй бол болохгүй байна, зодоон болоод байна” гэхээр нь Н.Т Н.Э хоёрыг зодолдсоныг мэдсэн. Тэгэхээр нь би манай дүү Н.Я руу залгаад “хүрээд ир ийм юм болоод байна, намайг ирээд авчих гэсэн. Бид ирээд 9 давхарт гарахад Н.Т буйдан дээр суучихсан. Э.Э газар хэвтсэн цус гарсан ухаангүй, их амьсгаатай байсан мөн хоёр цагдаа ирсэн байсан. Тухайн үед эрэгтэй цагдаад “бүх юм аа бүртгэж авч байгаа юу” гэсэн чинь энд камер бичиж авч байгаа гэсэн. Н.Т аас юу болсон юм бэ гэж асуухад “энд байсан хүмүүс хаана байна” гэж байсан.Тэгээд Эрүүл мэндийн сайд Энхболд руу утсаар яриад “энд ноцтой юм гарсан байна. Гэмтлийн эмнэлэгт эмч болон хагалгаанд оруулахад бэлдээрэй” гэж хэлсэн. …Н.Я болон эмэгтэй цагдаагийн албан хаагч Э.Э-ын цусыг тогтоох гэж оролдож байсан. Би Н.Т ыг тайвшруулах гэж авч гараад Удаанжаргалын машинд суулгаад юу болсон юм бэ гэхэд Н.Т хэлэхдээ “намайг Э.Э архины шилээр цохисон” гэсэн. Би Н.Т ыг Удаанжаргалтай машинд үлдээгээд дотогш орсон. Тэгсэн Н.Т араас ороод ирсэн. Удалгүй Э.Э-ын эхнэр орж ирээд Н.Т т гомдсон үг хэлсэн. …Түргэн тусламжийн эмч ирээд анхан шатны тусламж үзүүлсэн. Энэ үед Н.Т байхгүй болсон байсан. Бид нар Н.Я , Б.Т , И.Тулга нар Э.Э-ыг өргөж сандал дээр суулгаж, лифтээр буулгаад 1 давхарт очиж дамнуурга дээр хэвтүүлж цээж хэсгийг нь хучаад түргэний машинд оруулсан. …Тухайн үед байсан цагдаа надаас Н.Т яачив гэсэн би мэдэхгүй гээд өөрийнхөө дугаарыг үлдээгээд явсан…” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198-203 дахь тал/
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн:“… 2021 оны 4 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд Э.Э ахын эхнэр Б.Н намайг гэрт хүргэж өгөөд манай гэрт ороод байж байхад Б.Н эгчийн утас дуугараад “И.Г ах яаралтай залга гэж байна” гэж хэлэхээр нь Б.Н эгч И.Г ах руу залгасан чинь Э.Э хүнд зодуулсан байна гэж хэлэхэд хэнд вэ? яагаад вэ? гэж асуусан чинь Н.Т Э.Э-ыг зодсон байна гэж хэлсэн. Б.Н эгч бид 2 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төвийн гадаа очиход 00-01 улсын дугаартай серийг нь санахгүй байна машин энд байгаа юм чинь Н.Т байна гэж хэлсэн. Тэр үед гадаа Гантулга ах байсан алив цуг дээшээ гаръя гээд цахилгаан шатанд суугаад 9 давхарт гарсан чинь херогийн Б.Б , Б.Т бас дахиад нэг танихгүй ах нар байсан. Н.Т үүд хэсэгт сандал дээр сууж байсан. Цаад өрөө рүү яваад орсон чинь Э.Э ах ширээний хажууд 2 өвдгөөрөө тонгойгоод 2 гараараа тулаад доош харсан байдалтай байсан. Тэгээд би Э.Э ахаас яасан бэ? зүгээр үү? Гэж асуухад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Э.Э ахын толгойны ард дагз хэсэг нь маш том ярагдсан дотор өөх нь харагдаад цус гарч байсан. Тэр үед эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа байсан. Энэ хүнийг ийм аймар болгосон байна ш дээ гэж хэлээд Н.Т руу заагаад энэ хүнийг яагаад барихгүй байгаа юм бэ? энэ хүн яагаад зүгээр сууж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь хэрэг яг шийдэгдээгүй байгаа. Бид нар баривчилж болохгүй гэж хэлсэн. Бид нар Э.Э ахад анхаарал хандуулж байхад Н.Т нэг мэдсэн чинь алга болсон байсан. Тэгтэл яаралтай түргэн тусламжийн 103 эмч ирээд Э.Э толгойг үзэж боолт хийгээд Гэмтлийн эмнэлэг авч явна гэж хэлсэн. Бид нар Э.Э-ыг сандал дээр суулгаад доош буулгаж түргэний машин суулгахад Э.Э ахыг Гантулга болон Тэмүүлэн нар хамт дагаж явсан “ гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 226-228 дахь тал/
Гэрч А.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2021 оны 04 дүгээр сарын 02-нд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр арцат 112 чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 29 минутад Хан-Уул дүүргийн 1 -р хороо 120-н мянгатын Залуу Монгол корпорацын 9-р давхар 905 тоотод зодоон болоод байна гэх дуудлагыг хүлээн аваад 10 гаран минутын дараа дуудлага өгсөн хаяг дээр очсон….уг оффис руу ороход Олимпын аварга Н.Т ын нүүр цус болчихсон үүдний хэсэгт зогсож байсан. Цаана нь Э.Э начин аахилаад сөхөрсөн газарт тонгойн суусан байдалтай байсан. Би юу болсон бэ, яасан бэ гээд асуусан чинь Н.Т аварга “бид хоёр хоорондоо зодолдчихсон юм аа, манай жолооч гадаа байгаа, би шууд эмнэлэг рүү аваад явчихъя” гэж хэлсэн. Бид хоёр түүний жолоочийг дуудах гэтэл түүний гар утас олдохгүй байсан. Н.Т “бие засах өрөө ороод нүүрнийхээ цусыг угаая яаж ийм царайтай явах бил ээ дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би офицер Э.Амартунгалагийг хохирогчтой хамт орхиод, өөрөө Н.Т аваргатай хамт бие засах өрөө рүү орсон. Тэр цусаа угаачихаад ахын дүү гарчихаад ирье тэгэх үү жолоочоо дуудъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр доошоо түүнтэй хамт очиход гадаа түүний хэлсэн машин байхгүй байсан. Тэгээд жолоочийг байхгүй болохоор буцаад дээшээ оффис руу яваад орсон. Гэтэл 2 танихгүй 2 ах, дүү нар хүрэлцэж ирсэн байсан. Тэгээд манай офицер Э.А бүрэлдэхүүн болон 103 дуудчихсан байсан юм. Тэр үед Н.Т руу нэг үл таних хүн “чи одоо нэгнийгээ яаж байгаа юм бэ” гэсэн. Тэгээд цаана хэвтэж байсан хохирогч Э.Э нь хагарчихсан шил лаазан дээр толгойгоороо уначих гээд байсан тул бид хоёр биеийг нь бариад шил лаазан дээр унахаас хамгаалсан. Гэтэл тэр үед Н.Т алга болчихсон байсан…” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал/
Гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“…2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Арцат-112 дуудлагатай авто машинтайгаар цагдаа жолооч дэд ахлагч А.А ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 21 цаг 30 минутад Арцат 10-аас /ХУД-н 1 дүгээр хороо 120-н Долоон Монгол корпораци хоорондоо зодолдоод байна 905 тоот/ гэсэн дуудлага мэдээлэл хүлээн авсан. … Их хуралдай төвийн 905 тоотыг шалгахад Олимпын аварга Н Түвшинбаяр, Э.Э гэх хоёр хүн зодолдсон байдалтай Э.Э гэх хүн шалан дээр хэвтчихсэн хөрвөөгөөд байсан. Э.Э-ын нүүр, толгойны дагз хэсгээс цус гарсан байдалтай цамц нь урагдсан байх шиг байсан. Н.Т ын нүүр болон цагаан пудвольк цус болсон байдалтай, толгой хэсэгт нь 5-аас 6 см орчим язарсан шархтай байсан. Н.Т хэлэхдээ миний толгой руу цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би газар хэвтэж байгаа хүнийг заагаад энэ хүнийг хэн зодсон юм бэ гэж асуусан чинь Н.Т бид хоёр хоорондоо зодолдсон юм гэхээр нь би түргэн дуудъя гэж хэлтэл Н.Т гадаа жолооч байгаа шууд эмнэлэгт явъя, би эхлээд нүүр гараа угаая гэж хэлсэн. Тэгээд манай цагдаа дэд ахлагч А.А Н.Т ыг дагуулаад ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэнд байсан намхан нуруутай залуу түргэн тусламжид дуудлага өгсөн. Дэд ахлагч А.А бид хоёрыг очиход Н.Т , Э.Э гэх хоёр хүнээс өөр хүн байгаагүй. Удалгүй хоёр залуу орж ирсэн ба нэг залуу нь дуудлага өгсөн. Нэг залууг нь Б гэдэг гэж сүүлд нь мэдсэн. Н.Т ыг дэд ахлагч А.А дагуулаад нойлын өрөө ороод ирсэн. Намхан залуу нь Н.Т т хандаж “чи нэгнийгээ яаж байгаа юм бэ пиздаа минь” гээд маргалдах гээд байсан. Тэгтэл Б.Б гэх хүн цаад үүдний өрөөнд оруулаад суулгасан. А.А бид хоёрыг цаад хүндээ та хоёр тусламж үзүүлж байгаач би Н.Т тай ярилцъя гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр ярилцаад суусан ба удалгүй нэг настай эрэгтэй хүн орж ирсэн дараа нь дахиад нэг залуу орж ирсэн. Тэгээд байж байтал Э.Э гэх хүн нь шалан дээр хагарсан шилэн дээр хөрвөөгөөд байхаар нь А.А бид хоёр намхан нуруутай залуутай нийлээд ариун цэврийн өрөөнөөс 00-н цаас авчирч цусыг нь арчиж өгсөн. Тэгж байтал гаднаас хоёр эмэгтэй орж ирсэн. Тухайн үед Н.Т нөгөө хүнтэй үүдний өрөөнд сууж байсан. Сүүлд орж ирсэн хоёр эмэгтэйгийн нэг нь тэр шалан дээр хэвтэж байсан хүний эхнэр нь байсан. Эхнэр нь орилоод Н.Т руу чи яаж байгаа юм бэ?, чи ингэдэг шүү дээ гэж ярьж байсан. Тэгтэл Б.Б нөгөө эмэгтэйг тайвшруулаад байсан. Хүмүүс рүү утсаар яриад байх шиг байсан. Түргэн тусламж 1 цаг 30 минут орчмын дараа ирсэн. Түргэн ирэх хүртэл А.А бид хоёр Э.Э гэх хүний цусыг тогтоох арга хэмжээ авч байх хооронд Н.Т гараад явчихсан байсан. Б.Б гэх хүнээс Н.Т хаана байна гэж асуусан чинь мэдэхгүй гээд байсан. Тэгээд түргэн Э.Э-ыг аваад явсан. Хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд явсан. А.А бид хоёрыг анх очиход тухайн өрөөний эд зүйлс эвдэрч хэмхэрсэн, эмх замбараагүй байдалтай, буйдангийн бүрээс цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тухайн өрөөний эд зүйлс эвдэрсэн байсан. Н.Т , Э.Э хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь илт харагдаж байсан. Н.Т бид хоёр хоорондоо зодолдсон юм гэж ярьж байсан ба ямар шалтгааны улмаас зодсоныг нь мэдээгүй харин Э.Э бол ямар нэгэн зүйл яриагүй…” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/
Гэрч Х.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:“…2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байсан. Фейсбүүк дээр Э.Э-ын эхнэр Б.Н ийн бичиж тавьсан байсан пост зургийг хараад гайхаад Э.Э-ын 88112008 дугаар руу залгахад нэг эрэгтэй хүн аваад юу байна хөгшөөн гээд асуусан чинь миний өөдөөс юмгүй хө гэхээр нь би чи хаана байна гээд асуусан чинь надтай ярьсан хүн би гэртээ байна гэж хэлэхээр нь бие чинь зүгээр үү? сошил дээр юу тавигдаад юу болоод байна гэж асуусан чинь зүгээрээ хөгшөөн гэр бүлийн асуудал гэж хариулахад дууныхан өнгө ондоо болохоор чи Э.Э мөн үү? гээд асуусан чинь утсаа тасалсан. Э.Э-ыг Гэмтлийн эмнэлэг дээр байна гэж хэлэхээр нь очсон. Эмнэлэг дээр Гантулга ах, Э.Э-ын эхнэр Б.Н үеэл ах Т Тэмүүлэн нар байсан. Би юу болсон гээд асуусан чинь Э.Э-ыг яаралтай тусламжийн тасаг руу оруулсан гэж хэлсэн. Одоо удахгүй рентгений зураг авна Э.Э-ыг өргөх 4 хүн хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд УуганБ , Т , үл таних Э.Э-ын дүү гэх залуу бид 4 Э.Э-ыг өргөөд толгойны зураг авхуулахад нь орыг нь сольж өгчихөөд эмнэлгээс гарсан. Э.Э-ын толгой хэсэг нь боолттой 2 нүд нь хөхөрч хавдсан байсан. Э.Э-ын өвдөг болон гуя хэсэг нь зүсэгдсэн шархтай, хиймэл амьсгаатай байсан. анх хараад таниагүй…” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 21-23 дахь тал/
Гэрч Г.Д-ийнмөрдөн байцаалтад өгсөн:“…2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр орж ирснийг нь мэдээгүй бөгөөд 22 цаг 30 минутын орчим эмэгтэй цагдаа надаас “Н.Т аваргын машин гарсан уу” гэж надаас асуусан. Би цагдаагаас ямар машин байсан талаар асуухад 0001 гэсэн дугаартай бенз жийп машин гэхээр нь би тухайн машин 22 цагийн орчим гарч явсан гэж хэлсэн. 0001 дугаартай мерседес Бенз жи класс маркийн хар өнгийн машин байсан бөгөөд тухайн машин хар тентэй байсан учраас дотор нь хэдэн хүн зорчиж байсан, ямар хүн жолоодож явсныг хараагүй…” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 37-39 дэх тал/
Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “..2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ГССҮТ-д ажиллаж байх үед Э.Э нь хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт хүргэгдэж ирээд хүлээн авахын эмч өвчтөнийг үзээд намайг дуудсан. Намайг өвчтөн дээр очих үед түүний биеийн байдал хүнд, ухамсарт ухаангүй, дэмийрэл хөөрлийн байдал ихтэй, орчинтой харьцаагүй, эмх замбараагүй хөдөлгөөн ихтэй, гэмтлийн дараах шокийн байдалтай, клиник үзлэгээр урьдчилсан байдлаар тархины хүнд гэмтэлтэй байсан. Түүний хоёр нүдний зовхи хөхөрч хавдсан. Толгой нүүр хуйх тэр чигтээ шарх ихтэй, тус шархнуудаас цус гарч гоожсон байдалтай, ам хамраас цус гарч нүүрээр цус хатсан байдалтай, хуйхны ард талд хэд хэдэн тооны нэлээн том ангайчихсан шарх байсан. Нэг шархыг нь анзаарч харахад ар дагзны яс нь харагдаж байсан ба мэс заслын эмч толгойн тус газарт оёдол хийж боолт хийсэн. Биеийн бусад хэсгүүдээр буюу зүүн гарт нь жижиг жижиг зүсэгдсэн шархнууд маш их байсан. Чих нь бас сэтэрчихсэн байсан санагдаж байна, мөн хоёр өвдөг нь нэлээн хөхөрчихсөн байсан. Өөр бусад жижиг сажиг гэмтлүүдийг сайн санахгүй байна. Э.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг бол мэдэхгүй ба амны хөндийг нээж үзэхэд ихүүн спиртийн төрлийн үнэр үнэртэж байсан. Өөрийн үйлдлийг хянах удирдах боломжгүй, тийм чадваргүй байсан. Э.Э-тай хамт нэлээн хэдэн залуучууд болон эхнэр нь хамт ирсэн байсан. Миний хажууд юм янз бүрийн зүйл яриагүй. Э.Э ад одоогийн байдлаар амьсгалын аппаратын тусламжтай эмийн эрчимт эмчилгээ хийгдэж байгаа, бусад шархнуудад анхдагч цэгцэлгээ хийгдэж оёдол тавьж боолтууд хийгдсэн. Э.Э нь одоогийн байдлаар амьсгалын аппараттай ухаангүй, байгаа учраас мэдүүлэг өгөх боломжгүй, түүний биеийн байдал хүнд ухаангүй, тайвшруулах эмийн үйлчилгээтэй, амьсгалын аппараттай хэвтэж байгаа. Э.Э нь ухаангүй тайвшруулах эмийн үйлчилгээтэй, эрчимт эмчилгээний тасагт ирээд 24 цаг болоогүй байгаа учраас одоогоор үнэлгээ өгөх боломгүй байна…” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 77-79 дэх тал/
Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“…Э.Э нь миний төрсөн ах байгаа юм. Манай ах Э.Э ах БНСУ-ын Асан эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш одоог хүртэл эмчлэгдэж байгаа. Ах Э.Э ухаан ороогүй. Нүд нь нээгдсэн боловч орчноо мэдрэхгүй. Хааяа толгойгоо хөдөлгөж байгаа. Сэхээний тасгаас гаргаад дундын тасагт сахиуртай хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн жин ихээр хасагдаж их турсан байгаа. Э ахад байнга эмчилгээ хийгдэж байгаа. Эмч нар нь тоймтой юм хэлэхгүй. Залуу хүн учир босно гэж найдаж байгаа гэж хэлдэг…” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал/
Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн:“…2021 оны 04 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө Н.Т ыг суулгаад эмнэлэг явж байхад надад Iрhоnе 12 гар утсыг өгсөн. Би өөрийнх нь утас юм байх гэж ойлгосон. Тухайн утас унтраатай байсан учир ямар дугаартай хэний утас гэдгийг мэдээгүй. Сүүлд цагдаагаас намайг дуудаж гар утасны талаар асуухаар нь надад Н.Т ах нэг утас өгсөн гээд авчирч харуулсан мөн байна гээд цагдаад хураалгасан….” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хүндрүүлэх шинж болох “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх хууль зүйн ойлголт нь амь хохирогчийн үхлийн суурь шалтгаан нь хүнд гэмтэл мөн боловч зориуд нас барахад хүргээгүйгээс гадна өөр бусад шалтгааны улмаас гэмтэл нь хүндэрч үхэлд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний шалтгаант холбооны хамаарлын тухай цогц ойлголт болно.
Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч тухайлбал: хохирогч гавал тархины хүнд гэмтэл авсны улмаас удаан хугацаагаар хэвтэрт байсны улмаас уушигны хатгалгаагаар нас барах, эсхүл гэмтлийн улмаас цусан үжил тусаж хүндрэх гэх мэт бусад өвчин, хүндрэлээр нас барснаар ялгагдана.
Амь хохирогч нь эмчлүүлж байгаад нас барсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэргийн үндсэн шинж биш бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл байдал, гэмтэл учруулсан арга, хэлбэр, гэмт үйлдлийн шинж чанар, санаа зорилго, гэмт этгээдийн үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн хандлага зэргийг зайлшгүй харгалзан хэргийн зүйлчлэлийг тогтоодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт: Хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг хамааруулан үзнэ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Гэмт хэрэг үйлдсэний дараах нөхцөл байдлыг харсан гэрч нарын мэдүүлгээр амь хохирогчийн толгойноос их хэмжээний цус гарсан, олон тооны шарх гэмтэлтэй, орчиндоо өөрийн ухамсарт ухаанаар харьцаагүй байсан ба “Хангай констракшн” ХХК-ийн албан өрөөний тавилга, эд зүйлс эвдэрч хэмхэрсэн, эмх замбараагүй, хана болон бусад эд зүйлс цус мэт зүйлээр ихээр бохирлогдсон байсныг гэрчилсэн байна. Шүүгдэгч Н.Т нь амь хохирогч Э.Э-ыг зодсоны улмаас биед нь “…дагз ясны төвгөрөөс доош дагзны том нүх дайрч суурь яс, хөхлөг сэртэн хүрсэн нийлмэл ил хугарал, зүүн талд духны хөндийгөөс ухархайн доод хана, хоншоор яс хүрсэн зөрөөгүй ил хугарал, дух, зулай, дагзны хэсгийн хуйхны олон тооны шарх, баруун тал бөмбөлөгийн хатуу хальсны доорх архаг цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал, архаг цус харвалт, аксоны тархмал гэмтэл болон баруун хөмсөг, зовхи, зүүн зовхи, дух, зүүн сарвуунд шарх, баруун зовхи, хацар, шанаа, хамрын нуруу, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөг, шилбэ, зүүн шуу, бугуй, сарвуу, баруун тохой, бугалганд зулгаралт, цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулсан байх ба амь хохирогч Э.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барах хүртлээ Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Асан эмнэлэг” /Asan Medical/, Хёнхи эмнэлэг /Kyung Hee Medical/, мөн УлаанБ Сонгдо эмнэлэгт тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн байна. Ийнхүү удаан хугацаанд эмчлүүлэх явцад амь хохирогч нь ухаан ороогүй бөгөөд амь нас нь аврагдах боломжгүй байсан, амь тэмцэж тарчилсан байх ба дээрх олон тооны шарх, гэмтэл нь амь хохирогчид өвдөлт, зовиур, маш их эмзэглэлийг бий болгосон нөхцөл байдал, болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Т ын үйлдлийн объектив талын илрэл, арга, давтамжийн шинж чанар нь тэрхүү үйлдэлдээ хандах шүүдэгчийн сэтгэхүйн хандлагыг илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Т ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Хоёр: Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээх гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, үйл баримтаас дүгнэхэд: 2021 оны 4 дүгээр сарын 02-ны орой шүүгдэгч Н.Т нь амь хохирогч Э.Э-ыг зодох явцдаа “Хангай констракшн” ХХК-ний буйдангийн өмнөх жижиг ширээ, бичгийн ширээ зэрэг тавилга эд зүйлсийг гэмтээсний улмаас 2.072.480 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Т.Г , О.Б , О.Б , Н.Б , А.А , Э.Амартунгалаг, Б.Т , Н.Я , Б.Б нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад эх сурвалж баримтуудаар тогтоогдсон байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгө, өмчлөх эрх халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулсан.
Хэдийгээр шүүгдэгч Н.Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй боловч түүний идэвхтэй, ухамсартай үйлдлийн улмаас хохирогч “Хангай констракшн” ХХК-ний эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Т нь “Хангай констракшн” ХХК-ийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т ын өмгөөлөгч Л.Данзанноров гэм буруугийн шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Нэг. Н.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй. Хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдлийн цаг хугацаа нь 2021 оны 04 сарын 02-ны өдөр. Хохирогч гэмтэл аваад шууд, эсхүл богино хугацаанд амь нас нь эрсдээгүй 8 сар 22 хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Шүүгдэгч Н.Т нь амь хохирогч Э.Э-ын амь насыг хохироох санаа зорилго агуулаагүй, харин үйлдлээрээ хүнд гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан. Н.Т т холбогдох хэргийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.
Хоёр. Н.Т ын үйлдэлд “онц харгис хэрцгий” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй. Хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэсэн болгоныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэж болохгүй. Шүүгдэгч Н.Т ын тухайд хохирогчтой харилцан зодолдсон, харилцан биесээ гэмтээсэн, мөн өөрийн үйлдлийн үр дагаврыг шууд хүсээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан олон тооны гэмтлүүдээс хохирогчийн тархи, толгойн тус газарт үүссэн гэмтлүүд нь бүгд тус бүрдээ өөр өөр үйлдлийн үр дагавар болон үүсээгүй. Тодруулбал: Суурь ясны ил хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзавчийн доорх тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдээс 3-4 гэмтэл нь хатуу биет мөргөж унах нэг удаагийн үйлдлийн үр дагаварт үүсэх магадлалтай. Дагз ясны төвгөрөөс доош, дагзны том нүх дайрч суурь яс, хөхлөг сэртэн хүрсэн нийлмэл ил хугарал, дагзны хуйхны шарх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Гар сарвуу, өвдөг, шилбэ, тохой, шуу, бугуй, бугалга зэрэгт үүссэн гэмтэл нь харилцан зодолдох, унах үед ширээ, сандал, тавиур зэрэгт мөргөгдөх цохигдсоноос үүссэн хөнгөн зэргийн гэмтлүүд болохыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Иймд Н.Т ын үйлдлийг “онц харгис хэрцгийгээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх үндэслэлгүй.
Гурав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар давхар зүйлчлэх ёсгүй. Н.Т болон хохирогчийн хооронд үүссэн зодоон ноцолдооны явцад “Хангай Констракшн” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан. Тухайн хэргийн хувьд шууд санаатай, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн үр дагавар. Иймд Н.Т т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дөрөв. Шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хууль зөрчиж, оролцогчийн эрх хязгаарласан. Шинжээчийн дүгнэлтүүд ноцтой зөрүүтэй. Цогцост задлан шинжилгээ хийсэн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн. Нэмэлт шинжилгээ хийх тогтоол гараагүй атал өмнө дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргасан. Иймд Цогцост задлан шинжилгээ хийсэн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй хасаж өгнө үү.
Иймд Н.Т т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна” гэж заасан хэдий ч энэ хэрэгт амь хохирогч Э.Э-ын бие махбодид учирсан гэмтлийг зэргийг тогтоохоор 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шинжээч томилсон / хэргийн 3-р хавтас 91 дэх тал/ байх ба 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н.Т т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан /хэргийн 2-р хавтас 1-4 дэх тал/, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоол гаргасан байх ба /хэргийн 1-р хавтас 109 дэх тал/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Т т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хэргийн 1-р хавтас 1-2 дахь тал/ байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3032 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Н.Т т 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр /хэргийн 3-р хавтас 102 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй гаргасан182 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Н.Т , түүний өмгөөлөгч нарт тус тус танилцуулсан байна. /хэргийн 1-р хавтас 142 дахь тал/ Дээрх шинжээч томилох шийдвэр гаргах үед Н.Т т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гараагүй байсан тул шинжээч томилсон шийдвэрийг танилцуулах боломжгүй байжээ. Харин Н.Т т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа дээрх шинжээчийн дүгнэлтийг тус тус танилцуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Дахин шинжилгээ хийхэд өмнө дүгнэлт гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглосон” зохицуулалтыг хуульчилсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3032 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Э.Э-ыг амьд ахуйд түүний бие махбодид учирсан гэмтлийн зэргийг тогтоожээ. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй гаргасан182 дугаартай шинжээчийн дүгнэлт нь амь хохирогч Э.Э-ын үхлийн шалтгааныг тогтоосон байх ба дээрх шинжилгээ нь “дахин шинжилгээ” гэх ойлголтод хамаарахгүй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Ханхүү нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3032 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба мөн амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцож 182 дугаартай шинжээч дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн бүрэлдэхүүнтэй гаргасан 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд заасан Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул 182 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Т нь хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Н.Т нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 133 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Н.Т ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Н.Т ыг “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Н.Т ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний …үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Т болон түүний өмгөөлөгч нар “хэргийн үйл баримтын” талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Т т оногдуулсан дээрх ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн, мөн түүний бага насны 5 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Н.Т нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /4 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/ батлагдаж байна.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгодог.
Шүүгдэгч Н.Т ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, тэрээр “жудо” бөхийн төрлөөр 2008 оны Бээжингийн зуны Олимпын наадмын “Алт” медаль, 2012 оны Лондонгийн зуны Олимпын наадмын “Мөнгө” медалиар тус тус шагнагдаж байсан нь Т чны амжилт төдийгүй Монгол Улсын нэр хүндийн олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдэхэд хувь нэмрээ оруулсан байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн Б , СүхБ ын одонгоор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар зарлигаар Монгол Улсын Гавъяат Т чин цол хүртсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 124 дүгээр зарлигаар “Улсын Харцага” цол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаар зарлигаар Монгол Улсын “Заан” цол хүртсэн, “Жудо бөх”-ийн төрөлд Олон улсын хэмжээний мастер цолоор тус тус шагнагдаж байсан, бага насны 5 хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэхээс гадна түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, үр дагаврыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Т т 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Т ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд … санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн …хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас Э.Э-ын амь нас хохирсон ба хохирогчийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүртэл хугацаанд эмчлүүлсэн зардал, хохирогчийг асарч сувилахтай холбоотой асрагчийн төлбөр, хохирогчийн ээж болон хүүхдүүдийг хохирогчтой уулзуулахаар Бүгд Найрамдах Солонгос Улс руу авч явсан тээврийн зардал болон бусад зардал мөн амь хохирогч Э.Э-ын барьж байсан Айфон 12 маркийн гар утас блоклогдсон ашиглах боломжгүй болсон тул үнэлгээг Дамно ХХК-аас 2.392.000 төгрөгөөр үнэлсэн баримтууд авагджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 169-225, 6 дугаар хавтаст хэргийн 2-250, 9 дүгээр хавтас хэргийн 1-87 дахь тал
Шүүгдэгч Н.Т нь мөрдөн байцаалтын шатанд 2.357.055.471 төгрөг, шүүхийн шатанд 423.446.949 төгрөг, мөн шүүхийн хуралдааны явцад амь хохирогчийн Айфон 12 маркийн гар утасны төлбөрт 3.000.000 төгрөг тус тус төлсөн ба баримтаар нотлогдсон зардалд нийт 2.783.502.420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорин төгрөг/-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н т нөхөн төлсөн байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
Гэмт хэргийн улмаас “Хангай констракшн” ХХК-д учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд: 2.072.480 төгрөгөөр тогтоосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Н.Т аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Т ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй эцэг, эх, нөхөр, /эхнэр/-ийн аль нэг авах эрхтэй гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт “ 11-5 насны 3-н хүүхдийн хамт үлдсэн. Хүүхдүүдийн сургалтын төлбөрт жилдээ 70 орчим сая төгрөг зарцуулдаг талаар мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт амь хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон баримт, сургалтын төлбөр төлсөн баримт гэхчилэн нотлох баримт авагдаагүй тул амь хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдэд төлбөр гаргуулахтай холбоотой асуудлыг хэлэлцээгүй орхилоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой зардал, гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Т аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Т ыг энэ хэрэгт 2021 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж /хх-ийн 4-р хавтас 14-р хуудас/, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон /хх-ийн 4-р хавтас 25-26-р хуудас/
2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх-ийн 5-р хавтас 139-р хуудас/,
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /хх-ийн 7-р хавтас 223-224-р хуудас/ авч, шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар нийт 216 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас 3 ширхэг, цэнхэр өнгийн номны хавтас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасан хайрцагны таг 1 ширхэг, саарал өнгийн ханын цаасны тасархай хэсэг 1 ширхэг, биологийн дээж шингээсэн хөвөн бамбар 6 ширхэг, шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай хусаж авсан дээж/цус мэт/, Э.Э-ын өмсөж байсан хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн өмд 1 ширхэг, шар өнгийн хос пүүзэн гутал, хар өнгийн хос оймс, Glenmorangie гэх бичиглэлтэй вискиний хоосон шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
- Ш овогт Н Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Т т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-ыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Т-ын цагдан хоригдсон 216 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас 3 ширхэг, цэнхэр өнгийн номны хавтас 1 ширхэг, цэнхэр өнгийн цаасан хайрцагны таг 1 ширхэг, саарал өнгийн ханын цаасны тасархай хэсэг 1 ширхэг, биологийн дээж шингээсэн хөвөн бамбар 6 ширхэг, шаазан аяганы хагархай, шилэн аяганы хагархай хусаж авсан дээж/цус мэт/, Э.Э-ын өмсөж байсан хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн өмд 1 ширхэг, шар өнгийн хос пүүзэн гутал, хар өнгийн хос оймс, Glenmorangie гэх бичиглэлтэй вискиний хоосон шил 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь амь хохирогчийн эмчилгээний зардал болон оршуулгын зардал болон бусад зардалд нийт 2.783.502.420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорин төгрөг/-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н т төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Н.Т нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Т-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
- Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.