ОХУ-ын Ижевск хотын сургуульд галт зэвсэгтэй этгээд халдаж, 17 хүн буудан хөнөөсний 11 нь хүүхдүүд байсныг хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг үйлдсэн этгээд үйл явдал болсны дараа өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Олон нийтэд цацагдсан бичлэгээс харахад гэмт хэрэг үйлдсэн этгээд нацист бэлгэ тэмдэг бүхий пудволк өмссөн байжээ. Албаныхан түүнийг 34 настай байсныг мэдээлсэн.
Энэ үйл явдал Москва хотоос 970 км-ийн зайд Бүгд найрамдах Удмурт улсад болсон бөгөөд одоогоор хэрэг үйлдсэн шалтгаан тодорхой болоогүй байгаа юм. Тус сургуульд нэгээс 11 дүгээр ангийн хүүхдүүд суралцдаг байжээ. Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр зэвсэгт этгээд өөрийгөө буудсан нь анхаарал татаж байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа. Харин сургуулийн үйл ажиллагааг зогсоож, ойр орчмыг нь хашиж хамгаалсан талаар албаны хүн мэдээллээ.
Ижевск хот нь 640 мянган хүн амтай. Сүүлийн жилүүдэд ОХУ-д сургуулийн ойр орчимд зэвсэгт халдлага үйлдэх тохиолдол багагүй бүртгэгдээд байгаа юм. Тухайлбал 2021 оны тавдугаар сард Казаньд өсвөр насны зэвсэгт этгээд долоон хүүхэд, хоёр том хүний аминд хүрсэн. Харин 2022 оны дөрөвдүгээр сард зэвсэгт этгээд амиа егүүтгэхээс өмнө төв Ульяновск мужид цэцэрлэгийн хоёр хүүхэд, нэг багшийн аминд хүрсэн байна.
SOURCE: SCMP, REUTERS